Дэлхийн хамгийн баян гэгддэг 10 хүн ганц өдрийн дотор 18 тэрбум долларын алдагдал хүлээсэн тухай "Forbes" мэдээлсэн байна. Сүүлийн өдрүүдэд Америкийн биржүүд дээр хувьцааны үнэ огцом унаж, үндсэн индексууд буурч эхэлсэн нь ингэж их алдагдал хүлээх үндсэн шалтгаан болсон байна.
"Forbes" сэтгүүлээс дэлхийн хамгийн баян хүнээр тодруулсан Жефф Безос хамгийн их алдагдал хүлээсэн. "Amazon" компанийн үүсгэн байгуулагч нь хувьцааны үнэ унасны улмаас 3,5 тэрбум доллар алдсан байна. Харин хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 9 дүгээрт жагссан Майкл Блумберг хувьцааны үнийн уналтаас ганц доллар ч алдалгүй үлдэж чадсан аж.
"Forbes" сэтгүүлээс гаргасан хамгийн баян 10 хүний жагсаалтын нэгдүгээрт "Amazon"-ын үүсгэн байгуулагч Жефф Безос, хоёрдугаарт "Microsoft"-ын үүсгэн байгуулагч Билл Гейтс, гуравдугаарт "LVMH" –ийн тэргүүн Бернар Арно, дөрөвдүгээрт "Berkshire Hathaway" хөрөнгө оруулалтын группын тэргүүн Уоррен Баббет, тавдугаарт "Facebook"-ийн үүсгэн байгуулагч Марк Цукерберг, зургаадугаарт "Zara" –ийн үүсгэн байгуулагч Амансио Ортега, долоодугааарт "Oracle"-ийн үүсгэн байгуулагч Ларри Эллисон, наймдугаарт "Google"-ийн үүсгэ байгуулагч Ларри Пейж, есдүгээрт "Bloomberg"-ийн үүсгэн байгуулагч Майкл Блумберг, аравдугаарт "America Movil"-ийн тэргүүн Мовиль Карлос Слим нар тус тус багтдаг.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна