Их Британий мэдэлд байдаг Гибралтын эр баригчид Ираны газрын тосыг тээвэрлэж явсан "Grace1" усан онгоцыг сулласан тухай "Новости" агентлаг мэдэгджээ. Гибралтар нь Ираны эсрэг хориг арга хэмжээний тухай Европын холбооны хуулийн дагуу тус усан онгоцыг саатуулаад байсан. Харин Ираны тал нь газрын тос тээвэрлэгч усан онгоцыг суллан явуулбал Европын холбооны хориг арга хэмжээний хамрах хүрээнээс гарах тухай баталгаа өгсний дараа ийнхүү суллан явуулж байгаа аж.
Ингэснээр Иран ба Их Британийн хооронд үүсээд байсан ээдрээтэй байдал бага багаар шийдэгдэх тал руугаа хөдөлж эхэллээ. Одоо Британийн мэдлийн хоёр ч усан онгоцыг саатуулсан Ираны эрх баригчид хариу болгож ямар үйлдэл хийхийг бүгд харж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна