Сүхбаатар дүүрэг дэх замын цагдаагийн хэлтэс, гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран анхаарал хариуцлага эрсдэлгүй орчин аяны хүрээнд дүүргийн алслагдсан цэгүүд болон амралт зугаалгын цаг дуусаагүй байгаатай холбогдуулан сэрэмжлүүлж байна.
Тодруулбал зуслангийн замууд болох шарга морьтын уулзвар, бэлхийн замуудад бага насны хүүхдийг зөв тээвэрлэх зориулалтын суудлыг хэрэглэж хэвших талаар жолооч зорчигч нарт анхааруулах сэрэмжлүүлэх хуудас тараан ажиллаж байна. Энэхүү аян энэ сарын 01-нээс 20 хүртэл үргэлжлэх юм байна.
Үүнтэй холбоотой харамсалтай мэдээ дуулгахад энэ оны эхний долоон сарын байдлаар 31 хүүхэд зам тээврийн ослоор амиа алджээ. Амиа алдсан хүүхдүүдийн ихэнхи нь замын хөдөлгөөнд зорчигч байдлаар оролцож байсан нь эцэг эхчүүдийн хариуцлагагүй байдалтай холбоотой гэдгийг албаныхан сануулсаар байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна