Э.ОЮУНБОЛД: МИНИЙ ШЭЭСИЙГ СОЛЬСОН, ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГААР ШАЛГУУЛМААР БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/08/17

Энэ жилийн түрүү бөх, Монгол Улсын аварга Э.Оюунболд миний шээсийг зориудаар сольсон байна. Би допинг хэрэглээгүй, тиймээс хуулийн байгууллагаар шалгуулмаар гэдгээ дөнгөж саяхан мэдэгдлээ. Тэгэхээр энэ жилийн түрүү бөх болох Э.Оюунболдын шээснээс допингийн төрлийн бодис илэрсэн болох нь тодорхой байна. Гэхдээ тус шээс нь Э.Оюунболдынх мөн эсэхийг хуулийн байгууллага шалгах бололтой. Тэрбээр "Монгол бөхийн ёс жудагаа бодож, ард түмнээ хүндэтгээд өдий болтол дуугүй явлаа. Одоо нэг тайлбар хийх цаг болсон байх. Монгол бөхийн торгон ногоон дэвжээ зүй бус явдлаар бохирдох ёсгүй гэж бодож байна. Би өөрийгөө өмөөрөх биш өв соёл, монгол бөхөө дээдлэн түүнийхээ төлөө зүтгэх болно. Наадмаас өмнө удаа дараа над руу дайрч байсан. Чамаас заавал допингийн шинжилгээ илрүүлнэ. Тэрбум гаруй төгрөг бэлдчихсэн, Оюунболд түрүүлэх нь тодорхой боллоо гэж зохион байгуулалттайгаар цуурхал тараасан. Би допинг хэрэглээгүй. Миний шээсийг сольсон байна. Би ДНК-ийн шинжилгээгээ өгч, мөн гуравдагч орон руу дахин шинжилгээ өгмөөр байна" гэжээ. Түүний өөрийнх нь хийсэн мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Булгантуяа: Цалинтай ээжийн 50 мянгыг нэмэх санал хүргүүлсэн 3 цагийн өмнө
Ирэх сард ихэнх нутгаар хүйтэн байна 4 цагийн өмнө
Ирэх сарын 1-нээс эмч, багш нарын үндсэн цалин нэмэгдэж, 1.4 сая төгрөгт хүрнэ 5 цагийн өмнө
Зам засварын ажил ирэх сарын 10-наас эхэлнэ 6 цагийн өмнө
​П.Баттөр: Хоёр охиноо төрөхөд хүйг нь тасалж байлаа, эхнэрээ яаж зовж төрснийг харсан эр хүн гэр бүлээ хэзээ ч орхихгүй байх 6 цагийн өмнө
Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ 8 цагийн өмнө
Сурагчид өнөөдөр хичээллээд амарна 8 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Ойрын хоёр хоногтоо салхитай хүйтэн байна 8 цагийн өмнө
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна Өчигдөр
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ Өчигдөр
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна Өчигдөр
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна Өчигдөр
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана Өчигдөр
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь Өчигдөр
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна Өчигдөр
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно Өчигдөр
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих Өчигдөр
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд Өчигдөр
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна Өчигдөр