ХААИС-ийн харьяа МААЭШХ-ийн нэр дээр байдаг 33 03 УБВ дугаартай автомашиныг амин хувьдаа ашигласан асуудлыг бид цувралаар сурвалжилсан. Тодруулбал, тус хүрээлэнгийн захирал Т.Батсүхийн хүү Б.Батсайхан найзуудтайгаа тус машинаар Өвөрхангайд зугаацсаныг баримтаар дэлгэсэн. Харин Т.Батсүх захирал "Миний хүү биш манай ажилчид унаж явсан" гэсэн тайлбарыг өгөөд байсан юм. Энэ асуудлаар ХААИС-ийн Удирдах зөвлөлөөс шийдвэр гаргаж, Т.Батсүх захирлын цалингийн хувь хасах сахилгын шийтгэл ногдуулсан талаар салбарын сайд нь мэдэгдэв. Иргэдийн татвараар бүтдэг албаны автомашинаар хурган дарга нар хүүхдүүдээ зугаацуулж болохгүй. Ё.Баатарбилэг сайд "ажилчид нь унасан уу, хүүхэд нь унасан уу гэдгийг тогтоож чадаагүй гэсэн тайлбар хэлсэн тул бид дахин нэг шинэ баримтыг дэлгэснийг үзэгч та санаж байгаа биз ээ. Энэ мэдээллийн дараа Т.Батсүх захирлыг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Ингэснээр, албаны машиныг амин хувьдаа ашигладаг, эхнэр хүүхдээ зөөлгөдөг бусад дарга нарт сануулга болж байгаа юм. Бид энэ мэтээр хяналт тавьж, хариуцлага нэхэн ажилласаар байх болно.
Ц.Анхзул
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна