Нийслэлийн нутаг дэвсгэрт 78 овгийн байгалийн ургамал ургадаг аж. Дотроо бэлчээрийн, эмийн, бусад ашигт ургамлууд дунд хорт болон мансууруулах үйлчилгээтэй ургамлууд ч байдаг гэнэ. Тодруулбал, бэлчээрийн 430 зүйл, эмийн 250 зүйлийн ургамал ургадаг хэмээлээ. Үүнээс 37 зүйл хорт ургамал, 56 зүйл хогийн ургамал ургаж байна. Тиймээс байгалийн ургамал, ойн дагуух баялаг ашиглах, түүх идэвхтэй улирал үргэлжилж байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгжийг хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулахаас сэргийлэхийг Нийслэлийн Байгаль орчны газраас зөвлөжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна