ЭНЭ ОНЫ ЭХНИЙ ДОЛООН САРД ТАВ ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДИЙН ЭНДЭГДЭЛ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 37-ГООР БУУРЧЭЭ

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны эхний долоон сарын үзүүлэлтийг өчигдөр танилцууллаа. Энэхүү үзүүлэлтээр манай улсад 2019 оны эхний долоон сард 45 мянган эх амаржиж, 45.3 мянган хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 306 буюу 0.7 хувиар нэмэгджээ. Харин энэ оны долдугаар сард 6876 эх амаржиж, 6947 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 540-өөр өссөн байна. Мөн улсын хэмжээнд нялхсын эндэгдэл энэ оны эхний долоон сард 599 болж, өмнөх оны мөн үеэс 10- аар, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 720 болж, өмнөх оны мөн үеэс 37- гоор буурчээ. Түүнчлэн 1000 амьд төрөлтөд ноогдох нялхсын эндэгдэл 2019 оны эхний долоон сард 13 болж, өмнөх оны мөн үеэс нэгээр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 16 болж, өмнөх оны мөн үеэс нэг хүүхдээр буурсан байна. Үүнээс гадна халдварт өвчнөөр өвчлөгсөд 2019 оны эхний долоон сард 26 мянга болж, өмнөх оны мөн үеэс 1050-аар нэмэгдэхэд салхин цэцгээр өвчлөгчид 2219-өөр, гонококкт халдвараар өвчлөгчид 139-өөр, сүрьеэгээр өвчлөгчид 82-оор өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 1346- гаар, трихомониазаар өвчлөгчид 195-аар, тэмбүүгээр өвчлөгчид 164-өөр, цусан суулгаар өвчлөгчид 34-өөр буурсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр Польш улсын “Акпил” компанитай хамтран ажиллана 1 цагийн өмнө
Иргэд хямд үнэтэй гурил идэх боломжтой боллоо 2 цагийн өмнө
“Mongolia fashion week 2024” хувцас загварын салбарын нэгдсэн арга хэмжээ болно 3 цагийн өмнө
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа 3 цагийн өмнө
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ 4 цагийн өмнө
“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө 4 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна 4 цагийн өмнө
Хотын гол гудамж замуудыг шинэчилж, дугуйн замыг өргөтгөнө 5 цагийн өмнө
​ТМоторс auto showroom нь автомашины салбар дахь хамгийн ТОМ урамшуулалтай өдөрлөг хийнэ 5 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: МАК компани одоо хангалттай, аятайхан байгаарай 5 цагийн өмнө
"Гранд Монгол" нэгдэлд “Ардчилсан хүчний холбоо” нэгдлээ 6 цагийн өмнө
Ж.Энхцэцэг: Эмч, сувилагч нар эм оруулж ирдэггүй, С.Энхболд дэд сайд эмнэлгүүдэд эм шахдаг 7 цагийн өмнө
Гурван хүүхэдтэй хэлний бэрхшээлтэй ээжид туслах хандивын аянд нэгдээрэй 8 цагийн өмнө
"Чингис хаан нисэх буудал “4 од” зэрэглэлийн үнэлгээ авчээ 9 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна 9 цагийн өмнө
"Малжуулах хөтөлбөрөөр нэг малчинд 8 сая хүртэл төгрөг болгож нэмэгдүүлнэ" 10 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь 10 цагийн өмнө
Ж.Энхжаргаланг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томиллоо 10 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна 11 цагийн өмнө
“Тогтвортой хөгжлийн зорилго ба хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт сургалт ажилттай зохион байгуулагдлаа Өчигдөр