Хүний эрхийн иргэний фронт нэртэй байгууллагаас наймдугаар сарын 18-нд Хонконгт зохион байгуулсан эсэргүүцлийн жагсаалд олон мянган хүн оролцсон байна. Эрх баригчид жагсаал явуулахын зөвшөөрөөгүй хэдий ч цугласан хүмүүс зам хааж, эсэргүүцлийн жагсаалын үеэр баривчлагдсан хүмүүсийг суллахыг шаардсан байна.Үүнээс өмнө, наймдугаар сарын 17-нд болсон эсэргүүцлийн жагсаалд 476 мянган хүн оролцсон тухай "CCTV" нь "Instagram" хуудсандаа мэдээлсэн байна. Тэр үеэр мөн л жагсагчдын эсрэг цагдаа нарын зүгээс хүч хэрэглэж байгааг эсэргүүцсэн, баривчлагдсан хүмүүсийг суллахыг шаардсан байна.Энэ зуур АНУ-ын Төрийн департаментаас Хятадын эрх баригчдад хандан эсэргүүцлийн хөдөлгөөнийг хүч хэрэглэн дарахаас зайлсхийж, Хонконгийн тусгай эрхийг хэвээр хадгалахыг уриалсан. Үүнд Бээжин Вашингтонд "бусдын хэрэгт хошуу дүрэх хэрэггүй" гэж хариулсан байна. Үүнээс гадна Бээжин нь Европын холбоонд хандан "Бид Европын холбоонд хандан олон улсын эрх зүй ба олон улсын харилцааны тулгуур зарчмуудыг даган мөрдөж, Хятадын тусгаар тогтнолыг зохих ёсоор хүндлээд Хонконгийн болон БНХАУ-ын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохоо нэн даруй зогсоохыг шаардаж байна" гэсэн мэдэгдэл гаргасан.БНХАУ-аас Европын холбоонд суугаан байнгын төлөөлөгч нь "Хонконгийн хэрэг нь дан ганц БНХАУ-ын дотоод хэрэг бөгөөд түүнд гадаадын нэг ч Засгийн газар эсвэл байгууллага оролцох эрхгүй" гэдгийг онцолжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна