​ТАМИРЧДЫН ДОПИНГ СОРЬЦЫГ СОЛЬСОН БАЙЖЭЭ

О.Шүрэнцэцэг
17 цагийн өмнө

Олон улсын хүнд атлетикийн холбоо нь Оросын долоон тамирчныг допинг хэрэглэсэн гэж буруутгасан байна. Үүнээс өмнө, наймдугаар сарын 13-нд Оросын өөр таван тамирчныг "допингийн эсрэг дүрмийг зөрчсөнийг нотлох үнэмшилтэй баримт бий" гэсэн үндэслэлээр тэмцээнд оролцох эрхийг нь түр хасаад байсан юм.

Оросын тамирчдын өмнө нь ч сэргээш хэрэглэсэнд буруутгаж байсан тул үүнд гайхаад зүйлгүй гэж санагдаж болох. Гэтэл эдгээр тамирчдыг Москва дахь допингийн эсрэг лабораторид хадгалагдаж байсан хяналтын буюу "Б"сорьц дээр хийсэн сорилыг үндэслэн хассан тул олны анхаарлыг ахин татаж байгаа юм.2015 онд Дэлхийн допингийн эсрэг агентлаг WADA нь Оросын допингийн эсрэг агентлаг РУСАДА-г орос тамирчдын допингийн сорьцуудыг санаатай өөрчилж, буруу хариу гаргаж байсан гээд олон улсын жишигт нийцэхгүй болгон эрхийг нь хураасан. Харин 2018 онд РУСАДА-ийн олон улсын жишигт нийцсэн гэдэг эрхийг нь сэргээхдээ лабораторид нь хадгалагдаж байсан "Б" сорьцуудыг WADA-д шилжүүлэн өгч давтан шинжлүүлэх болзол тавиад байсан юм.Ингэснээр сорилоос нь допинг илрээгүй олон тамирчдыг допинг хэрэглэсэн гэж дахин буруутгаж тэмцээнээс хасах болсон.

WADA нь тухайн үедээ РУСАДА-г Сочийн тоглолтын үеэр тамирчдын допингтой сорьцыг сольж байсан гэж буруутгасан. Ингэхдээ сорил авч, хайрцаг савыг лацдахад WADA-ийн офицерүүд байлцаж байсан тул солих боломжгүй болсон. Иймд сорьцуудыг хадгалах өрөөнд оруулсны дараагаар, шөнийн цагаар, хяналтын ажилтнууд үгүй үед байранд нэвтэрч допингтой сорьцуудыг орлуулах замаар хэвийн гэсэн үзүүлэлт гаргаж байсан гэж буруутгасан юм.Нотолгоо болгон цөөнгүй баримт дурдсан байдаг. Тухайлбал, янз бүрийн гараан дээрээс орос тамирчдаас авсан шээсний сорьцын ДНХ нь тухайн тамирчныхтай таарахгүй байсан. Энэ бол сорьцыг хадгалах түвшинд нь сольсны нотолгоо гэж үзсэн юм. Олимпын тоглолтын үеэр тамирчдын гарааны өмнө хэрэгтэй гэж үзвэл шуурхай сорьц авдаг. Энэ үед авсан сорьц дахь ДНХ-ийн хариулт нь лабораторийн нөхцөлд авсан гэх сорьцтой таарахгүй байж. Ингээд зогсохгүй хэвийн гэсэн хариу гарсан зарим сорилд ДНХ-ийн шинжилгээ хийхэд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн шээс хольсон нь хүртэл илэрч байжээ.Өөрөөр хэлбэл маш ээдрээтэй тохиолдолд допингийн шинжилгээ хийхдээ давхар ДНХ-ийн шинжилгээ заавал хийдэг юм байна. Харин тухайн хүний ДНХ нь хурууны хээтэй адил дахин давтагдашгүй байдаг тул гарцаагүй нотлох баримт болдог. Сорьц өгөхдөө өөр хүнийхээр сольсон тохиолдолд ДНХ-ийн шинжилгээгээр гараад ирнэ гэсэн үг.

Олон улсын Олимпын хорооноос 2014 онд баталсан стандартын дагуу цус ба шээсний шинжилгээг 10 жил хүртэл хадгалдаг тул тэмцээний гарааны өмнө эсвэл дараа нь авсан шээсний шинжилгээн дэх ДНХ-тэй шаардлагатай үед нэн даруй харьцуулж үзэх боломж олгодог болсон. Гэхдээ спортын тухайн төрөл ба тэмцээнийг зохион байгуулж байгаа холбоод нь цус ба шээсний сорилыг хэдий хугацаанд хадгалахыг өөрөөр шийдэж болно. Сорилуудыг тусгай лабораторид удаан хангалттай олон жилийн турш хадгалах боломжтой болсон. Жишээлэхэд, Олимпын тоглолтод оролцсон тамирчдын допинг сорил нь Швейцарийн Лозанна хот дахь тусгай лабораторид хадгалагддаг. Манай улсад ч мөн адил байнгын лаборатори байгуулж томоохон тэмцээн уралдаанд оролцсон тамирчдын шээс, цусны дээжийг жишиг болгон хадгалдаг байхад буруудах зүйлгүй.Допингийн сорьц авах хариуцлагатай үүргийг тусгай ажилтан WADA эсвэл бие даасан допингийн агентлагуудаас гарган баталсан аргачлалын дагуу, дүрэм журмыг хатуу мөрдөн авах ёстой. Энд сорил авах ажлыг гүйцэтгэж байгаа офицерүүд буюу допингийн эсрэг агентлагийн ажилтнуудын хариуцлага, өргөсөн тангарагтаа үнэнч байдал маш чухал болж ирдэг, тул тун хариуцлагатай ханддаг. Учир нь, тамирчид допинг огт хэрэглээгүй байсан ч ашиг сонирхлын зөрчилтэй эсвэл авлига авсан ажилтан ямар нэг байдлаар сорьцыг тээвэрлэх, хадгалах явцад солих эрсдэлтэй болох юм.Тамирчдын сорьцыг солиход нэлээд сайн төлөвлөгөө, зохион байгуулалттай арга хэмжээ шаардлагатай гэж үзсэн. Иймд допинг сорьцыг хэрхэн авдаг талаарх ерөнхий схемийг сонирхуулъя.

1.Мэдүүлэг өгнө

Спортын байгууллагын төлөөлөгч нь шинжилгээ өгөх тамирчинд өөрийн шинжилгээ авах зөвшөөрлийг танилцуулна. Энэхүү ажилтан нь тамирчнаас допингийн сорил авахаар болсныг мэдэгдэнэ. Тамирчин холбогдох бичиг баримттай танилцан гарын үсэг зурж танилцуулсны дараанаас эхлээд энэ хоёр хүн сорил авч дуусах ямагт хамт байна.

Сорил авахын өмнө усанд орж болохгүй, бие засч болохгүй, өөрөө элдэв ус, ундаа худалдан авч ууж болохгүй. Ус уухаар болвол допингийн эсрэг агентлаг худалдан авч элдэв хольц зэргийг нягтална шалгасан битүүмжилсэн савтай уснаас л ууж болно. Мэдүүлгийг хүлээн авснаас хойш нэг цагийн дотор шаардлагатай гэж үзвэл хэвлэлд ярилцлага өгөх, бэлтгэл хийж байсан бол бэлтгэлээ дуусгах, бэлтгэлийн хувцсаа солих, дагалдаж явах дасгалжуулагч эсвэл өөрийн төлөөлөгчөө дуудаж зэрэг үйлдэл хийж болно. Энэ бүхэн ажилтны тасралтгүй хяналт доор хийгдэх ёстой.

2.Сорил авах газар хүрэлцэн ирнэ

Сорилыг тусгай ажилтан ба тамирчин нь сорилын газар ирнэ. Хүрэлцэн ирсний дараа түүнд шээсний шинжилгээ өгөх гурван савыг санал болгодог. Тамирчин тус бүрийн сав баглааны бүрэн бүтэн, цэвэр байдал зэргийг нарийвчлан шалгаж үзнэ. Саванд дээр хэмжүүр заасан зураастай.

3.Сорил өгөх

Сонгон авсан нэг савтайгаа тусгайлан бэлдсэн тасалгаанд орно. Тамирчны төлөөлөгчийн энэ өрөөнд орохыг зөвшөөрдөггүй. Тамирчин ба ажилтан нь нэг хүйстэй байх ёстой, хүйст таарахгүй тохиолдолд хөндлөнгийн гэрчийг дуудан байлцуулж болно. Саванд шээсний сорил авах бүх л явцын турш тамирчин нь ажилтны хараанд байх ёстой. Ажилтан нь шээсний сорил өгөх явцыг чөлөөтэй ажиглах боломжтой болгохын тулд тамирчин нь биеэ гуяын дунд хэсэг хүртэл нүцгэлж, цамцны ханцуйг тохой хүртэл шамлана. /Ийм шаардлага зүгээр ч нэг тавьдаггүй. Учир нь, тамирчид хиймэл бэлэг эрхтэн ашиглах, шулуун гэдсэндээ урьдчилаад шээс авсан хуруу сав нуух зэрэг үйлдэл нэг бус удаа гаргаж байсан тул цаг хугацааны явцад ингэхээс өөр аргагүй болсон гэж болно./ Элдэв арга мэх хэрэглэхээс сэргийлэх үүднээс шээсний сорил өгөх үед тамирчин уурлах, бухимдуулахгүй нөхцөлөөр хангах ёстой.Тамирчид гол төлөв 90 мл шээс өгдөг. Шээсний хэмжээ үүнд хүрээгүй тохиолдолд нэмэлт сорил өгөх хэрэгтэй. Ийм үед дутуу сорилтой савыг битүүмжлэн лацдаж тусгай тэмдэглэгээ хийнэ. Шаардлагатай хэмжээнд хүртэл дахин сорьц авна. Шээсний сорилыг давтан авах хүртэл тамирчин нь сорил авах газраас гаралгүй хүлээнэ.

4.Сорилыг байршуулах, хадгалах ба ялган таних багцыг сонгох

Ажилтан нь тусгайлан лацадсан гурваас цөөнгүй багцыг санал болгоно. Цаасан эсвэл хөөсөн хайрцаг, тусгай уут г.м. хадгалах багцын бүрэн бүтэн байдал тамирчинд таалагдахгүй бол дахин шинийг шаардах эрхтэй. Ингээд өөрийн сорилыг хадгалах багцыг сонгон авсны дараагаар

- тамирчин нь өөрийн гараар тус багцын задлаад "А" ба "Б" гэсэн тэмдэглэгээ бүхий хоёр савыг гаргаж ирнэ. (А нь гол төлөв улаан эсвэл улбар шар Б нь гол төлөв цэнхэр).

- Шилэн савны таг ба хайрцаг дээрх тоо болон тээвэрлэх хайрцаг дээрх тоо таарч байгаа эсэхийг шалгана.

- Савыг уутнаас гаргаад аюулгүйн улаан гогцоо ба эргэлддэг тагийг тайлна.

- Савыг цэвэр эсэхийг шалгана.

5. Саванд сорилыг хийх

Дараа нь өөрийн гараар эхлээд "В" гэсэн тэмдэглэгээтэй саванд 30 мл-ээс багагүй буюу цэнхэр шошгоны доод захаас багагүй шээсийг хийнэ. Үүний дараа "А" гэсэн саванд 60 мл буюу улаан шошгоны доод зах хүртэл хийнэ. Шээсний үлдсэн хэсгийг ажилтан нь экспресс сорил явуулахад ашиглана.

6. Сорьц харьцангуй нягтад нийцэж байгаа эсэхийг шалгах

Допингийн эсрэг агентлагийн ажилтан нь сорьцыг харьцангуй нягттай байгаа эсэхийг шалгана.Ажилтан нь рефрактометр эсвэл мэдрэгч тууз ашиглан шээсний харьцангуй нягтыг шалгана. Шээсний нягт нь мэдрэгчтэй тууз ашиглан шалгах үед 1,01-ээс багагүй, рефракторметр ашиглан шалгах үед 1,005-аас багагүйт байх ёстой.Сорьцын нягт шаардлагатай хэмжээнд хүрээгүй тохиолдолд тамирчин шаардлагатай нягттай сорьц өгөх хүртэл давтан сорьц өгнө. Иймээс шээсний сорил өгөхийн өмнө тамирчид хэт их хэмжээний шингэн уух хэрэггүй байдаг аж.

7.Савыг битүүмжлэх

Энэ ажилбарыг тамирчин өөрийн гараар хийнэ. Урьдчилаад савны улаан гогцоог авсан байх ёстой. Тамирчин сав тус бүрд тагийг хийж тачигнах чимээ гарахгүй болтол эргүүлэн тултал чангалан таглана. Ингэснээр савыг лацдаж өгнө.Тамирчин нь савыг битүүмжлэгдсэн, эргүүлэхэд онгойх боломжгүй байгааг шалгана. Савны бүрэн бүтэн байдлыг алдагдуулалгүйгээр онгойлгох тусгай төхөөрөмж зөвхөн лабораторид байдаг.Ажилтан нь мөн савыг найдвартай таглагдсан, эргүүлэн шалгахад шингэн гоожихгүй байгаа эсэхийг шалгаж үзнэ.

8.Допинг сорьцын протоколыг бөглөх

Ажилтан нь сорьц авсан огноо, савны дугаар, шээсний нягт ба эзлэхүүний мэдээлэл, спортын төрөл, хүйс, тамирчны сүүлийн долоо хоногийн дотор эмчийн зааврын дагуу хэрэглэж байсан эм, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн зэргийн нэр зэргийг тэмдэглэнэ. Эмчийн заалтын дагуу хориотой гэж тооцогдсон эмчилгээний эм бэлдмэл хэрэглэх зайлшгүй шаардлага гарсан бол эмчийн жор, онош зэргийг ажилтанд үзүүлэн протоколд хавсаргана.Протоколыг бөглөсний дараагаар тамирчин, ажилтан ба тамирчны төлөөлөгч нь өгсөн мэдээллийг бүрэн дүүрэн, алдаа мадаггүй гэдгийг магадлаад, сав баглаа болон протоколын кодын дугаарыг заавал тулгана.Протокол бөглөхтэй холбоотой тайлбар эсвэл шүүмж байвал протокол дахь тусгай хэсэгт бичиж болно. Тусгай тайлбар протоколд багтахгүй бол ажилтнаас нэмэлт протокол авах эрхтэй.Протоколыг тамирчин, тамирчны төлөөлөгч, шээсний сорьц авахад оролцсон гэрч байвал тийм хүн, ажилтан гарын үсэг зурж баталгаажуулна.

9. Төгсгөл хэсэг

Протоколын хуулбарыг тамирчинд өгөх бөгөөд 6 долоо хоног хадгалах ёстой.Тамирчны нэрийг заагаагүй нөгөө хувийг савны хамт лаборатори явуулах багцанд хийнэ. Допинг илрүүлэх сорилыг "А" сорьц дээр хийх бөгөөд эхний сорьцоос допинг илэрвэл "Б" сорьц дээр сорил явуулна.Хоёр дахь буюу "Б" сорилоор допинг илэрсэн тохиолдолд л тамирчны эрхийг хасдаг. Хоёр дахь буюу "Б" сорьцоос допинг илрээгүй тохиолдолд тамирчинд ямар нэг арга хэмжээ авахгүй ч шаардлагатай гэж үзсэн дурын үед давтан сорьц авч сорил хийдэг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр Польш улсын “Акпил” компанитай хамтран ажиллана 3 цагийн өмнө
Иргэд хямд үнэтэй гурил идэх боломжтой боллоо 5 цагийн өмнө
“Mongolia fashion week 2024” хувцас загварын салбарын нэгдсэн арга хэмжээ болно 5 цагийн өмнө
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа 6 цагийн өмнө
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ 7 цагийн өмнө
“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө 7 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна 7 цагийн өмнө
Хотын гол гудамж замуудыг шинэчилж, дугуйн замыг өргөтгөнө 7 цагийн өмнө
​ТМоторс auto showroom нь автомашины салбар дахь хамгийн ТОМ урамшуулалтай өдөрлөг хийнэ 7 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: МАК компани одоо хангалттай, аятайхан байгаарай 8 цагийн өмнө
"Гранд Монгол" нэгдэлд “Ардчилсан хүчний холбоо” нэгдлээ 8 цагийн өмнө
Ж.Энхцэцэг: Эмч, сувилагч нар эм оруулж ирдэггүй, С.Энхболд дэд сайд эмнэлгүүдэд эм шахдаг 9 цагийн өмнө
Гурван хүүхэдтэй хэлний бэрхшээлтэй ээжид туслах хандивын аянд нэгдээрэй 11 цагийн өмнө
"Чингис хаан нисэх буудал “4 од” зэрэглэлийн үнэлгээ авчээ 11 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна 12 цагийн өмнө
"Малжуулах хөтөлбөрөөр нэг малчинд 8 сая хүртэл төгрөг болгож нэмэгдүүлнэ" 13 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь 13 цагийн өмнө
Ж.Энхжаргаланг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томиллоо 13 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна 13 цагийн өмнө
“Тогтвортой хөгжлийн зорилго ба хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт сургалт ажилттай зохион байгуулагдлаа Өчигдөр