Ц.СОДНОМДОРЖ: ШИНЖИЛГЭЭНИИ ШЭЭСИИГ ТАВАН АЖИЛТНЫ ХЯНАЛТАД ЛАЦДААД ЯВУУЛДАГ

Н.Мижидмаа
Өчигдөр

Энэ жилийн улсын наадмаар шөвгөрсөн 16 бөхийн хоёр бөхөөс допинг илэрсэн гэх мэдээлэл гараад байгаа билээ. Тэгвэл бөхчүүд допингийн шинжилгээг ямар дэс дарааллаар хэрхэн өгдөг, бөхчүүдийн шээс хоорондоо солигдох боломжтой эсэхийг Улсын арслан Ц.Содномдоржоос тодрууллаа.

Улсын аварга Э.Оюунболдоос допинг илэрсэн байж болзошгүй гэх ийм асуудал байна. Энэ асуудал дээр танд нэмэлт мэдээлэл байна уу?

-Би одоо ямар ч мэдээлэл өгөх эрхгүй. Эрх зүйн үндэслэл байхгүй шүү дээ. Допингийн эсрэг үндэсний төв, Баяр наадмыг зохион байгуулах комисс хоёрын шийдэх асуудал. Би ямар шинжилгээ авч байгаа биш, шинжилгээ л өгсөн хүн.

Шинжилгээ өгсөн хүний тань хувьд асуулт асууя. Э.Оюунболд аварга хэлэхдээ миний шээс солигдсон гэсэн ийм зүйл яриад байгаа. Шинжилгээ өгч байгаа орчинд шээс солигдох боломж байдаг юм уу?

-Миний хувьд улсын наадамд долоон удаа шөвгөрч долоон удаа шинжилгээнд хамрагдсан. Заал танхимын барилдааны үеэр хоёр удаа авсан байгаа. Нийтдээ есөн удаа допингийн шинжилгээ өгсөн. Хяналт нь ямархуу байдаг гэдгийг мэднэ. Эхлээд тусгайлсан өрөөнд ороход хоёр эмч сууж байдаг, хажууд нь хоёр хянагч, тэгээд баяр наадмын комиссоос нийт таван хүний бүрэлэхүүнтэй байдаг. Хамгийн эхэнд анкет бөглөдөг , ямар юм идэж, ууж хэрэглэсэн бэ? гэдгийг бичнэ. Дараа нь хөшиг татсан өрөөнд орж, зодог шуудгаа тайлаад камерын өмнөөс харж шээдэг. Тухайн үед хоёр хянагч эмч хажууд зогсдог. 90-100 граммын хооронд шээгээд, шээсээ хоёр саванд хувааж хийгээд а, б гээд лацдаад хийдэг. Лацаддаг сав нь тухайн газраа очоод тусгай багжаар онгойлгодог сав байдаг.

Лацдах үйл ажиллагааг нь хэн хийдэг вэ?

-Бөхчүүд өөрсдөө хийгээд тагалдаг. Таван хүн тухайн шинжилгээ авч байгаа өрөөнд хянаад байж байдаг.

Энэ хүн миний өмнөөс шээнэ гээд хошигнол ч юм шиг нэг хүн дагуулаад ордог. Эсвэл тусгай саванд шээс бэлдчихсэн байдаг ч юм уу ийм асуудал гарах боломжгүй юу?

-Би бол өөрөө төрийн наадамд түрүүлж үзсэн хүн.Үзүүр түрүүлэхдээ,шинжилгээ өгч л байсан. Тийм зүйл давхар хяналтад байдаг, ямар ч боломжгүй шүү дээ.

Хяналт тавьдаг таван хүнд асуудал байна гэдэг хардлага байна. Нэг талыг барьдаг таван өөр газрын хянагчид байна уу?. Эргэлзэх үндэслэл бий юу?

-Энэ таван хүнд эргэлзэх үндэслэл байхгүй гэж бодож байна. Давхар камерын бичлэг бичигдсэн байгаа. Хэрэв энэ таван хүнд эргэлзэж байна гэвэл давхар камерын бичлэг шүүх боломжтой.

Лацадсан савтай шээс лабораторид очиход солигдох боломж байдаг уу?

-Мэдэхгүй шүү дээ. Бид нар өөрсдөө лацдаад, таглаад л өгөөд явуулдаг. Солонгост зориулалтын багажаар онгойлгодог гэдэг. Гэхдээ бид нарыг сайн шалгаарай гэж зөвлөдөг. Энэ та нарын лац шүү гээд үзүүлдэг.

Та Э.Оюунболд аваргын шээс солигдсон гэдэг асуудал байх боломжгүй гэж үзэж байгаа юу?

-Мэдэхгүй шүү дээ. Одоо тэгээд баяр наадмыг зохион байгуулах комисс, Допингийн эсрэг үндэсний төв л шүүнэ биз.Миний хувьд бол тийм л дарааллаар шинжилгээ өгдөг.

Хэрвээ Э.Оюунболд аваргын шээсээр шинжилгээ нь ил болоод гараад ирэхэд найман бөхийн асуудал яригдана. Таны хувьд Э.Оюунболд аваргад наймын даваанд өвдөг шороодсон. Тэгэхээр та гомдолтой байгаа юу?

-Надад гомдоод байх зүйл байхгүй, ард түмэн харсан. Яах аргагүй хүчин мөхөсдөөд унасан.Ямар нэгэн шалтгаанаар унаагүй. Өөрийнхөө чадлаараа барилдаад унасан.

Э.Оюунболд аварга та хоёр өмнө нь хэдэн удаа таарч барилдаж байсан бэ? Хаялцсан онооны харьцаа ямар вэ?

-Бид нар хоорондоо барилдаж зөндөө л уналцаж, давдаг. Барилдааны явцад бол би өөрийгөө барилдаанаараа бага зэрэг алдаа гаргасан гэж дүгнэлт хийдэг.

Өнгөрсөн наадмын барилдааныг юу гэж дүгнэсэн бэ? Та хоёр хаялцахад, үүний дараа Э.Оюунболд аварга та хоёр асуудал яриад байсан. Нууц биш бол юуны талаар ярьсан бэ?

-Юуг нь нуух вэ дээ. Тухайн үед гүйгээд ирэнгүүт нь "За чи, байж бай би илүү бүсээ тайлаадхъя" гэж бага зэрэг уурласан, тийм л зүйл болсон.

Хаялцах явцад асуудал гарсан зүйл бол байхгүй юу?

-Тийм зүйл байхгүй. Барилдааны явц бол миний 100 хувийн алдаан дээрээс болсон. Хоёр дахь хөдөлгөөнийг тооцоолсон учраас эхнийхээ хөдөлгөөнийг гүйцэд хийж чадаагүй.

Би барилдааныг нь харж байсан. Та хоёр барилдахад та таван удаа хаяж, Э.Оюунболд гурван удаа хаясан ийм харьцаа байх шиг байна.

-Мэдэхгүй ээ. Яг үнэнийг хэлэхэд би тийм бяртайг нь мэдээгүй. Зүгээр л барилдаад л унасан. Надад бол тийм янз бүрийн юм мэдэгдээгүй.

Баяр наадмыг зохион байгуулах комиссоос шөвгөрсөн 16 бөхийн хоёроос нь допинг илэрсэн гэдэг ийм мэдээлэл хийчихээд нэрийг нь зарлахгүй нэлээдгүй удаж байна. Та үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ? Нэрийг нь зарлах ёстой юм болов уу?

-Баяр наадмыг зохион байгуулах комисс өөрсдөө хуулийн заалтын дагуу л зарлах байлгүй дээ.

Та өөрөө энэ допингийн асуудал дээр ямар байр суурьтай байдаг вэ? Зарим бөхчүүд зүгээр эм хэрэглэж байтал, надаас допинг илэрчихлээ гээд байдаг. Бөхчүүд санаандгүй байж байгаад хэрэглэчих боломжтой юу?

-Бид нар наадмын бэлтгэл дээр очиход Допингийн эсрэг үндэсний төвөөс допингийн эсрэг бэлдмэл эм тариа хэрэглэж болохгүй шүү гэж сануулдаг. Бөхчүүдээс юу илрээд байгааг би нэг удаа асууж байсан. Тэгэхэд илэрсэн зүйлүүд нь бүгд гормоны төрлийн тариа хэрэглэсэн нь илэрдэг гэж байсан. Мөн Б. Соронзонболд астматай байсан учраас эмийн төрөл илэрч байсан. Бусад бөхчүүдээс бол дан гормоны бодис илэрсэн гэж тухайн үед хэлж байсан.

Та допингийн асуудал дээр ямар байр суурьтай байдаг вэ?

-Миний хувьд үндэснийхээ бөхөөр барилдаад 10 гаруй жил болж байна. Би бол үнэнч шудрагаар барилдъя гэж боддог. Үндэсний наадмаа хүндэлдэг, төрийн наадам булхай, маргаангүй явагдаж шудрага сайхан наадаасай гэж хүсдэг. Хэдэн зуун жил өвлөгдөн ирсэн өв соёлыг биеэрээ тээгээд явж байгаа гэж боддог.

Допингоос шинэ залуу бөхчүүд яаж сэргийлж болох бол? Ямар байдлаар зохицуулбал хязгаарлагдах бол?

-Улиралдаа нэг шинжилгээ аваад байвал, мөн хэрэглэсэн бөхөд хоёр жилээр эрхийг нь хасах биш бага зэрэг чангатгах хэрэгтэй гэж боддог.

Саяны улсын наадамд таныг үзүүр түрүүг авах байлаа ч гэдэг юм уу хүмүүс янз бүрээр л харж байна л даа?

-Нэгэнт уначихаад тэгэх байсан ингэх байсан гэж ярьмааргүй байна. Барилдаад унасан , дараа нь юм ярих дургүй.

Бусад бөхчүүдтэйгээ холбогдсон уу? Энэ асуудал дээр ямар байр суурьтай байгаа бол?

-Холбогдсон зүйл алга. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр л нэгнээ харж байгаа.

Баярлалаа

-Баярлалаа


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Орон сууц, оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ 2 цагийн өмнө
Өнөөдөр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ 2 цагийн өмнө
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр Польш улсын “Акпил” компанитай хамтран ажиллана 17 цагийн өмнө
Иргэд хямд үнэтэй гурил идэх боломжтой боллоо 19 цагийн өмнө
“Mongolia fashion week 2024” хувцас загварын салбарын нэгдсэн арга хэмжээ болно 19 цагийн өмнө
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа 20 цагийн өмнө
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ 21 цагийн өмнө
“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө 21 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна 21 цагийн өмнө
Хотын гол гудамж замуудыг шинэчилж, дугуйн замыг өргөтгөнө 21 цагийн өмнө
​ТМоторс auto showroom нь автомашины салбар дахь хамгийн ТОМ урамшуулалтай өдөрлөг хийнэ 22 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: МАК компани одоо хангалттай, аятайхан байгаарай 22 цагийн өмнө
"Гранд Монгол" нэгдэлд “Ардчилсан хүчний холбоо” нэгдлээ 22 цагийн өмнө
Ж.Энхцэцэг: Эмч, сувилагч нар эм оруулж ирдэггүй, С.Энхболд дэд сайд эмнэлгүүдэд эм шахдаг 23 цагийн өмнө
Гурван хүүхэдтэй хэлний бэрхшээлтэй ээжид туслах хандивын аянд нэгдээрэй Өчигдөр
"Чингис хаан нисэх буудал “4 од” зэрэглэлийн үнэлгээ авчээ Өчигдөр
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна Өчигдөр
"Малжуулах хөтөлбөрөөр нэг малчинд 8 сая хүртэл төгрөг болгож нэмэгдүүлнэ" Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь Өчигдөр
Ж.Энхжаргаланг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томиллоо Өчигдөр