​1500 МЕТРЭЭС УНААД АМЬД ҮЛДЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/08/20

Канадад 1,5 км-ийн өндрөөс унасан эмэгтэй амьд гарсан тухай "CNN" мэдээлж байна. Энэ эмэгтэй нь Квебек мужийн Труа Ривьер хотын орчим шүхрээр үсрэх үеэр ийм тохиолдол гарчээ. Онгоцыг 1500 метрийн өндөрт гарсны дараа үсрэлт хийхэд үндсэн болон туслах шүхрийн аль аль нь дэлгэгдээгүй байна. Гэвч аз болж модорхог газар унасан тул амьд үлджээ. Эмэгтэйг нугас болон бусад хэд хэдэн газар нь хугарсан гэмтэлтэй эмнэлэгт хүргээд байгаа бөгөөд эмч нар цаашид түүнийг амьдарна гэж хэлсэн байна.Энэхүү ер бусын тохиолдлын нэгэн гэрч "Энэ бол гайхамшиг. Ийм өндрөөс онгоцноос унасны дараа хүн яаж амьд үлдсэнийг таах аргагүй" гэсэн байна. Амьд үлдсэн эмэгтэй нь урд нь олон удаа шүхрээр буулт хийсэн байсан туршлагатай хүн байсан аж. Одоо цагдаа нар тус хэрэг нь хэн нэгний санаатай үйлдэл байсан эсэхийг шалгаж байна.1972 онд болсон онгоцны сүйрлээр Сербийн онгоцны үйлчлэгч Весна Вулович 10 мянга 160 метрийн өндрөөс шүхэргүй унасан ч олон тооны хугарал авч, хэдэн өдөр комд орсны дараа эргэн сэхсэн явдал гарсан байдаг. Вулович нь хамгийн өндрөөс шүхэргүй унаад амьд үлдсэн эмэгтэй гэдгээрээ Гиннесийн дээд амжилтын номонд бүртгэгдсэн байдаг. Вулович нь тэр тохиолдлын дараагаар 16 сарын турш биеийнх нь доод хэсэг мэдээгүй байгаад эмчлэгдэн эдгэрээд 44 жилийн дараа 2016 онд өөд болсон байдаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа эргэн ирлээ 14 минутын өмнө
Э.Төмөрбаатар: Ази-европыг холбох эдийн засгийн коридор нь зүүн бүс 16 минутын өмнө
Б.Баттөмөр: Ард түмэн жинхэнэ баялгийнхаа эзэн болох хууль эрх зүй нь бүрдлээ 35 минутын өмнө
Х.Ганхуяг: УИХ-ын гишүүдийн хэн нь лоббид орсныг Банкны хуулиас хараарай, Монгол банкны Ерөнхийлөгч ажлаа хийж чадахгүй байна 50 минутын өмнө
С.Амарсайхан: Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг ашиглах боломжгүй гэх дүгнэлт гарсан 1 цагийн өмнө
С.Амарсайхан: ОБГ-ын аврагчдын гал унтраахад хэрэглэдэг дрон, робот зэргийг шинэчлэхэд 25 тэрбум төгрөг зарцуулна 1 цагийн өмнө
Л.Батжав: Гэмт хэргийн хохирогчид бодит хохирлоо гаргуулахаас гадна сэтгэцэд учирсан хор хохирлын зэрэг тогтоолгож, шүүхээр нэхэмжлэх эрхтэй 2 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Ачит-Ихт ХХК-ийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэр эзэмших чиглэлийг өглөө 2 цагийн өмнө
Оросын шингэн хүнсний салбарт тэргүүлэгч, супер-премиум ангиллын “Онегин” брэнд Монголд албан ёсны эрхтэйгээр нээлтээ хийлээ 2 цагийн өмнө
Л.Баттогтох: Ялтан Г.Гантулга баригдах хүртлээ түүний гар утас нь ямар ч сүлжээгүй мөн цэнэггүй байсан 3 цагийн өмнө
О.Номинчимэг: "Буян"-гийн Б.Жаргалсайхан Хангай зочид буудал гэдэг энэ балгасаа өөрчилж, үзэмжийг нь сайжруул 3 цагийн өмнө
Л.Баттогтох: Онц хэрцгийгээр амиа алдсан охины ар гэрт сэтгэл санааны төлбөр 182 сая 500 мянган төгрөгийг ЗГ-ын тусгай сангаас гаргуулах хэрэгтэй 4 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 4 цагийн өмнө
Айлын байшинд орсон 5 тонн орчим усыг соруулжээ 4 цагийн өмнө
Улсын аварга Н.Батсуурь бүх оддын барилдааны зохион байгуулагчдыг шагналаа өгөхийг шаардлаа 5 цагийн өмнө
Автобусанд засвар хийж байсан иргэн дарагдаж, эмнэлэгт хүргэгджээ 6 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт цас их хэмжээгээр орсны улмаас зам хаагджээ 6 цагийн өмнө
"Суррон унадаг хоёр найз маань 18 нас хүрээд унаасай, тэгэхгүй бол аюултай харагдлаа" 6 цагийн өмнө
Улаанбаатарт 7 хэм дулаан, ялимгүй хур тунадас орно 6 цагийн өмнө
С.Мөнхбаяр: Охидыг минь дайрсан согтуу жолоочийн согтолтын зэргийг тогтоосон баримт үерт урсчихлаа гэж хэлсэн 21 цагийн өмнө