Бразилийн Рио де Жанейро хотод зэвсэглэсэн этгээд зорчигчидтой бүхий автобус барьцаалсан хэрэг гарчээ. Тус хотын авто гүүрэн дээр өөрийгөө цагдаагийн офицер гэж танилцуулсан автобусыг зогсоосон этгээд гар буугаар сүрдүүлэн зорчигчдыг барьцаалсан. Тэрээр ямар нэг шаардлага тавиагүй бөгөөд автобусанд бензин асгаж шатаана гэж сүрдүүлж эхэлжээ. Хэргийн газар ирсэн цагдаа нартай хэлэлцээ хийх явцад гэмт этгээдийг автобуснаас түр гарахад нь мэргэн бууч түүнийг буудан аюулгүй болгосон байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна