АНУ-ын Ерөнхийүөгчийн үндэсий аюулгүй байдлын туслах Жон Болтон нь Өмнөд Хятадын тэнгисийн баялагийг олборлон ашиглах явцад БНХАУ нь бусад улс орныг сүрдүүлж байна гэж мэдэгджээ. Тэрээр " Twitter" хуудсаараа "Хятадын явуулж буй бодлого нь Өмнөд Хятадын тэнгисийн нөөц баялагийг бусад улс орон ашиглуулалгүй сүрдүүлэн үргээж байна. Бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд аюул учрууулах хүч хэрэглэх, сүрдүүлэх бодлогын эсрэг байгаа бүгдийг АНУ дэмжинэ" гэжээ.Өмнөд Хятадын тэнгис дэх Спартди олтриг, Параселийн арлуудыг БНХАУ, Бруней, Вьетнам, Малайз, Филиппин улсууд өөрийн гэж булаацалддаг. Гэвч 2013 оноос БНХАУ нь эдгээр арлууд дээр цэргийн баазаа байршуулан өөрийн гэж нэрлээд, хиймэл арлуудын талбайг нэмэгдүүлж ажлыг эрчмтэй явуулж байгаа юм.Эдгээр арлуудын ойролцоо дайрч өнгөрдөг худалдааны усан замаар Хятадын нийт худалдааны 60 хувь, газрын тосны импортын 80 хувь тээвэрлэгдэж байдаг тул тус улс энэ бүс нутагт онцгой анхаарал хандуулдаг.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна