Америкийн байлдааны хоёр усан онгоцыг Хонконгийн боомтод түр саатах хүсэлт гаргахад Хятадын эрх баригчид татгалзсан хариу өгсөн тухай "CNN" мэдээлсэн байна. АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний "Лэйк Эри" нэртэй крейсер ангиллын байлдааны усанд онгоц есдүгээр сард хийх аяллынхаа явцад Хонконгоор түр саатах төлөвлөгөөтэй байсан. Мөн "Гри Бэй" десантын онгоцыг мөн л Хонконгт түр зогсох төлөвлөгөөтэй байсан нь ийнхүү боломжгүй болжээ. БНХАУ-аас татгалзсан хариу сонссондоо америкчууд сэтгэл дундуур байгаа бололтой ийм шийдвэр гаргахад хүргэсэн шалтгаанаа тайлбарлахыг хүссэн байна. Үүнээс өмнө Хятад нь Хонконгтой хил залгаа Шэньжэнь мужид олон тооны байлдааны техник бөөгнөрүүлэн бэлдээд байгаа тухай сансрын хиймэл дагуулаас авсан зургийг олон нийтэд ил болгосон. Хятадын эрх баригчид үүнийг хээрийн сургууль хийхэд бэлдэж байгаа гэсэн бол шинжээчид Хонконгт болж байгаа эсэргүүцлийн жагсаалыг хүч хэрэглэн дарахад бэлдэж байгаа явдал гэж дүгнэсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна