Энэ сарын 17-ны өдөр Гүрэн монгол хөдөлгөөнтэй хамтран "Хужаа нарыг эх орноосоо хөөе" хэмээн уриалга гаргаж Налайхын уурхайн 51 хятад ажилтанд дарамт үзүүлэн бичиг баримтыг нь хураан авчээ.Тодруулбал" Налайх дүүрэгт байрлах хятад ажилчидтай Төмөрлөгийн үйлдвэрийн 51 хятад ажилчидийг хууль бусаар Монгол улсад ажиллаж байна хэмээн иргэн Л.Өнөрчимэг хураан авлаа гэж өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ. Тэрээр хятад иргэдийг эх орон луу буцаая хэмээн иргэдийг уриалан дуудсан байна. Тэд дээрх үйлдвэрт ажилдаг хятад иргэдийн визний хугацаа дууссан хууль бусаар ажилдаг байсан учраас бичиг баримтын хураан авсан. Энэ тухайгаа олон нийтийн сүлжээг дамжуулан тэрээр мэдээлсэн юм. Тэрээр тус ажилчдын визний хугацаа дууссан хэмээн хэлж байсан ч цагдаагийн газраас ямар нэгэн зөрчил илрээгүй юм. Мөн иргэн Л.Өнөрчимэг болон Гүрэн монгол хөдөлгөөн нарыг цагдаагийн байгууллагаас шалгахаар болжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна