С.ЭРДЭНЭ: Д.СУМЪЯАБАЗАР ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ КОМПАНИД 58 ХҮНЭЭ "ШАХСАН"

О.Шүрэнцэцэг
2019/08/22

Засгийн газар долдугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой "ХК-ийн 30 хувийг зарж, IPO босгох, охин компани байгуулахыг судлах талаар тогтоол гаргасан. Уг асуудлыг эсэргүүцэж “Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Монгол Улсад үр шимээ асар ихээр өгөх ёстой баялаг ордыг 2015 онд авч үлдэснээр “Эрдэнэс Тавантолгой" ХК өр зээлгүй болж, 2017 оноос эхлэн ашигтай ажиллан, 2018 онд 801 тэрбум төгрөгийн цэвэр ашгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Үр ашгийг нь монголын ард түмэн цаашид хүртэх боломжтой. Гэвч Цанхийн зүүн уурхай буюу тодорхой хэсгийг төрийн өмчийн мэдлийн хувьцааны 30 хувиар олон улсын зах зээлд хөрөнгө босгож судалгаа хийх талаар Засгийн газрын тогтоол гарлаа. Өнөөдөр “Эрдэнэс Майнинг" гэсэн охин компани байгуулж, удирдлагуудыг нь томилж, бүтцээ баталж байна. Д.Сумъяабазар сайд манай компанийн дотоод үйл ажиллагаанд хэтэрхий оролцож байна. Монгол Улсын бодлогыг хэрэгжүүлэх ёстой сайд компанийн дотоод ажилд шууд оролцдог субьект болж хувирлаа. Тиймээс энэ хүнийг огцруулахыг шаардаж Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд ил захидал илгээж байна"гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна 9 цагийн өмнө
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ 11 цагийн өмнө
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна 11 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна 11 цагийн өмнө
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана 12 цагийн өмнө
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь 12 цагийн өмнө
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна 13 цагийн өмнө
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно 13 цагийн өмнө
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих 15 цагийн өмнө
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 17 цагийн өмнө
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна 18 цагийн өмнө
Орон даяар 16:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дуугарна 18 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 18 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд Өчигдөр
Даланзадгад-Мандалговь, Цогтцэций-Мандалговь чиглэлд гарах хөдөлгөөнийг​ хязгаарлалаа Өчигдөр
"Утсаар ярьчихаад ирье" гээд гарсан 33 настай залуу алга болоод таван сар болж байна Өчигдөр
С.Чинзориг: "Д" вирустэй иргэдийн интерпирон эмийг оруулж ирэхээр хэлэлцээр хийсэн Өчигдөр
Н.Учрал: И-Монгол систем дээр эмийн жор бичих боломжтой боллоо Өчигдөр
ОБЕГ: Улаанбаатарын 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй Өчигдөр
Дундговьд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр