Дэлхийн томоохон технологийн компаниуд болон IBM, Sony, Panasonic, Fujitsu, Nissan зэрэгт ажиллаж байсан өндөр боловсролтой, туршлагатай програмист залуус нэгджээ. Тэд дэлгүүрт зориулсан бараа таталтын нэгдсэн захиалгийн систем хийсэн аж. Одоогийн байдлаар тус системийг ашиглан дотоодын 20 гаруй томоохон компанийн барааг хүнсний дэлгүүрт "ОДО ордер" аппликашныг ашиглан захиалдаг болоод байна. Намрын ургац хураалт эхэлсэн энэ цаг үед тариаланчдаа дэмжин шинэхэн ургацын ногоог дундын зуучлалын хөлсгүй шууд тариаланчдаас нь захиалах боломжийг олгож байна. Өнөөдрийн байдлаар 4500 гаруй дэлгүүр уг захиалгын аппликашнд нэгдсэн. Тэдгээр дэлгүүрүүдэд шинэхэн ургацын ногоо нийлүүлэх сонирхолтой тариаланчид тус аппликашныг утсандаа татаж тариалсан ногоо, зарах үнэ, савалгаа, аль бүсэд нийлүүлэх боломжтой зэрэг мэдээллээ оруулмагц тухайн бүсэд байрлах дэлгүүр захиалга хийх боломжтой болох юм. Хүнсний дэлгүүрүүд ч мөн адил борлуулах хүнсний ногоогоо ченжийн гар дамжуулахгүй шууд тариаланчдаас захиалан авах боломжтой. Иймд "ОДО ордер" аппликашныг ашиглахыг санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи утсаар авах боломжтой аж.
Апп татах линк http://onelink.to/hzmubf
Хүнсний ногоо нийлүүлэгчээр бүртгүүлэх бол 80034013 утсаар болон https://order.odo.mn сайтаар хандаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна