ДЭЛХИЙН ХАМГИЙН БАЯН ХҮНЭЭС АЛХ ХАДУУР БҮХИЙ ЭД ЗҮЙЛС ХУДАЛДАХАА ЗОГСООХЫГ ШААРДАВ

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

Литв улсын шинэ үеийн тусгаар тогтнолын эцэг гэгддэг Витаутас Ландсбергис гэгч ноёнтон дэлхийн хамгийн баян хүн Жефф Безост хандан захидал бичиж, "Amazon" сайтаар Зөвлөлтийн бэлэг тэмдэг бүхий бараа бүтээгдэхүүн борлуулахаа зогсоохыг шаардсан байна. Тэрээр захидлаа "Facebook" хуудсан дээрээ ил байршуулжээ. Ландсбергис нь дэлхийн хамгийн том онлайн дэлгүүрт хандан "Гитлерийн дэглэмтэй хамтаар улс үндэстнийг хоморголон устгаж, цэргийн гэмт хэрэг үйлдэж байсан ЗХУ-ын коммунист дарангуйллын бэлэг тэмдэг бүхий барааг зарж борлуулж байна" гэж ихэр уурлан бухимдсан байх юм. Ялангуяа, алх хадуурын зураг бүхий буйдангийн дэр, хүүхдийн богино ханцуйтай цамц түүнийг сэтгэлийг ихэд эмзэглүүлэн доромжилсон гэнэ. Хэдий ингэж уурлаж бухимдсан ч гэлээ Лансдбергис нь Безосыг шууд буруутган давшилсангүй, онлайн дэлгүүрээр нь юу зарагдаж байгааг мэддэггүй байж болох юм гэж өршөөнгүй хандаад захидал бичсэн юм байна. Мөн захидлаа зүгээр нэг явуулаагүй харин Молотов-Риббентропын гэрээнд гарын үсэг зурсан 80 жилийн ойгоор бичиж байгаагаа онцолжээ. Иймээс Зөвлөлтийн бэлэг тэмдэг бүхий барааг борлуулахаа болих шийдвэрийг энэ гэрээг баталсан өдөр буюу наймдугаар сарын 23-нд гаргах нь хамгийн тохиромжтой гэж тэрээр заажээ. Витаутас Ландсбергис нь 1990 онд ЗөвлөлтЛитв улсын Дээд зөвлөлөөр "Литв улсыг сэргээх тухай" тогтоол гаргуулах ажлыг санаачлан хэрэгжүүлсэн тул орчин үеийн Литв улсын "тусгаар тогтнолын эцэг" гэж нэрлэгдэх болсон хүн юм. Энэ тогтоолын баталсны дараагаар Литв улс нь Зөвлөлтөөс тусгаарлах эрхээ эдэлж тусгаар тогтносон анхны Бүгд найрамдах улс болж, Ландбергис нь шинээр байгуулагдсан улсын Дээд зөвлөлийн дарга болж байсан түүхтэй. Мөн Ландсбергис нь Зөвлөлтийн бүрэлдэхүүнд орж байсан үеийг "булаан эзлэгдсэн жилүүд" гэж мэдэгдээд задран унасан Зөвлөлтийн хууль ёсны залгамжлагч гэгддэг ОХУ-аас булаан эзлэлтийн нөхөн төлбөр болгож 28 тэрбум долларын нэхэмжлэхийг санаачилсан хүн юм. Литв дунд зуунд хүчирхэг вант улс байсан ч яваандаа суларч, Польшийн мэдэлд байгаад 18 дугаар зуунд Герман, Орос, Австриийн эзэнт гүрнүүд Польшийн газар нутгийг хуваан авах үед Оросын эзэнт гүрний мэдэлд орсон байдаг. Оросын эзэнт гүрний нэг муж байгаад 1917 оны хувьсгалаар тусгаар улс болсон ч 1939 онд Зөвлөлт ба Германы хооронд харилцан үл довтлолцох тухай Молотов-Риббентропын гэж нэрлэгдсэн гэрээг байгуулахад тус гэрээний нууц заалтын дагуу Зөвлөлтийн нөлөөллийн бүсд орж, арга буюу Зөвлөлтийн бүрэлдэхүүн дэх нэг Бүгд найрамдах улс болсон юм. Ингэж яваад 1991 онд Зөвлөлт задран унахад ахин тусгаар улс болсон түүхтэй.1945 онд Зөвлөлт нь Литв улсыг булаан эзэлсэн гэдгийг Ерөнхийлөгч Путинээс хүлээн зөвшөөрөхийг шаардахад тэрээр "1939 онд нэгтгэсэн улсыг 1945 онд булаан эзлэх боломжгүй" гэсэн хариу өгсөн байдаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Баттөмөр: Ард түмэн жинхэнэ баялгийнхаа эзэн болох хууль эрх зүй нь бүрдлээ 9 минутын өмнө
Х.Ганхуяг: УИХ-ын гишүүдийн хэн нь лоббид орсныг Банкны хуулиас хараарай, Монгол банкны Ерөнхийлөгч ажлаа хийж чадахгүй байна 24 минутын өмнө
С.Амарсайхан: Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг ашиглах боломжгүй гэх дүгнэлт гарсан 34 минутын өмнө
С.Амарсайхан: ОБГ-ын аврагчдын гал унтраахад хэрэглэдэг дрон, робот зэргийг шинэчлэхэд 25 тэрбум төгрөг зарцуулна 53 минутын өмнө
Л.Батжав: Гэмт хэргийн хохирогчид бодит хохирлоо гаргуулахаас гадна сэтгэцэд учирсан хор хохирлын зэрэг тогтоолгож, шүүхээр нэхэмжлэх эрхтэй 1 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Ачит-Ихт ХХК-ийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэр эзэмших чиглэлийг өглөө 1 цагийн өмнө
Оросын шингэн хүнсний салбарт тэргүүлэгч, супер-премиум ангиллын “Онегин” брэнд Монголд албан ёсны эрхтэйгээр нээлтээ хийлээ 2 цагийн өмнө
Л.Баттогтох: Ялтан Г.Гантулга баригдах хүртлээ түүний гар утас нь ямар ч сүлжээгүй мөн цэнэггүй байсан 3 цагийн өмнө
О.Номинчимэг: "Буян"-гийн Б.Жаргалсайхан Хангай зочид буудал гэдэг энэ балгасаа өөрчилж, үзэмжийг нь сайжруул 3 цагийн өмнө
Л.Баттогтох: Онц хэрцгийгээр амиа алдсан охины ар гэрт сэтгэл санааны төлбөр 182 сая 500 мянган төгрөгийг ЗГ-ын тусгай сангаас гаргуулах хэрэгтэй 3 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 3 цагийн өмнө
Айлын байшинд орсон 5 тонн орчим усыг соруулжээ 4 цагийн өмнө
Улсын аварга Н.Батсуурь бүх оддын барилдааны зохион байгуулагчдыг шагналаа өгөхийг шаардлаа 4 цагийн өмнө
Автобусанд засвар хийж байсан иргэн дарагдаж, эмнэлэгт хүргэгджээ 5 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт цас их хэмжээгээр орсны улмаас зам хаагджээ 5 цагийн өмнө
"Суррон унадаг хоёр найз маань 18 нас хүрээд унаасай, тэгэхгүй бол аюултай харагдлаа" 6 цагийн өмнө
Улаанбаатарт 7 хэм дулаан, ялимгүй хур тунадас орно 6 цагийн өмнө
С.Мөнхбаяр: Охидыг минь дайрсан согтуу жолоочийн согтолтын зэргийг тогтоосон баримт үерт урсчихлаа гэж хэлсэн 21 цагийн өмнө
СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа 22 цагийн өмнө
ХЭҮК: СУИС-д өнгөрсөн жил зөвлөмж хүргүүлсэн, цөөн хэдэн ангид нь дээрэлхэлт байна 23 цагийн өмнө