Катарын нийслэлд АНУ ба Афганистаны "Талибан" хөдөлгөөний төлөөлөгчдийн хооронд ес дэх удаагийн уулзалт хэлэлцээ эхэлсэн тухай "Reuters" агентлаг мэдээлж байна. Доха хотноо талуудын уулзалт эхэлж байгаа талаар талибууд "Reuters" агентлагт мэдээлсэн аж. Энэхүү ес дэх удаагийн хэлэлцээний дүнд удтал хүлээсэн энхийн хэлэлцээрт гарын үсэг зурж баталгаажуулна гэж тооцож байгаа юм байна. Америкийн тал дахь "Reuters"-ын эх сурвалж нь ес удаагийн уулзалт нь шийдвэрлэх ач холбогдолтой бөгөөд талууд жижиг зүйлс дээр тохиролцож чадвал энхийн гэрээ байгуулна гэжээ. Энэ уулзалтын талаар Афганистаны одоогийн эрх баригчид ямар байр суурьтай байгаа нь ойлгомжгүй байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна