Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоныг Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзах үеэр ширээн дээр хөлөө гаргаж бүдүүлэг авир гаргасан тухай "Business Insider" мэдээлжээ. Борис Жонсоны энэ үйлдлийг олон нийтийн сүлжээний хэрэглэгчид хүчтэй шүүмжилсэн байна. Тухайлбал, Жонсоны намтарч Соня Пернел энэ үйлдлийг "бүдүүлэг бөгөөд ичгэвтэр" гээд Twitter хуудсан дээрээ "Макрон ирээд Букингемийн ордонд хөлөө ширээнд тавилаа гээд төсөөлөөд үзээрэй" гэж жиргэсэн байна. Бусад хэрэглэгчид ч Жонсоны үйлдлийг дипломат бус, соёлтой харилцаанд суралцаагүйн шинж гэж шүүмжилжээ. Гэхдээ "Sky News" –ийн сурвалжлагч хөлөө ширээн дээр тавьсан явдлыг огт өөр өнцгөөр харж болох бичлэгийг "Twitter" дээрээ байршуулсан байна. Тус бичлэгээс үзвэл Жонсоны үйлдэл нь наргиан байсан нь илт бөгөөд Ерөнхийлөгч Ерөнхий сайд хоёр инээлдэж байгаа нь сонсогдоно.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна