ГЭР БҮЛИЙН ГАДУУРХ ХАРИЛЦААНААС БОЛЖ АМИА ХОРЛОЖЭЭ

О.Шүрэнцэцэг
Сэтгүүлч
О.Шүрэнцэцэг
5-р сар 8 08:14
ГЭР БҮЛИЙН ГАДУУРХ ХАРИЛЦААНААС БОЛЖ АМИА ХОРЛОЖЭЭ

Энэ сарын 6-ны өпөр “KH апартмент” хотхоноос эмэгтэй хүн өндрөөс унаж нас барсан хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.Дээрх хотхоны 14 давхраас талийгаач Ч.Чамин-Эрдэнэ унаж нас барсан хэрэг гарч олныг цочирдуулж байсан билээ. Хүн амины хэрэг гарсан дээрх хотхон аюулгүй байдал, харуул хамгаалалтгүйн улмаас дахин нэг хүний амь нас эрсэдлээ.Болсон аймшигт хэргийн талаар тодруулбал, тухайн өдрийн 17:10 цагт “15 давхраас хүн үсэрчихлээ” гэх мэдээлэл цагдаад оршин суугчдын зүгээс ирүүлжээ. Өндрөөс унаж нас барсан эмэгтэй 36 настай бөгөөд хоёр хүүхдийн ээж байжээ. Талийгаач Хан-Уул дүүргийн “Time square” хотхонд оршин суудаг байсан бөгөөд нас барсан өдрөө нөхөр нь гэр бүлээс гадуурх харилцаатай байсныг мэдэж улмаар сэтгэл санааны хямдралд орсон байсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.Цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газарт очиход талийгаач “KH апартмент” хотхоны 15 давхрын орцны коридорын цонхноос унаж нас барсан байсан аж. Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа ба хэргийн газраас гутлын мөр, гарын дардас, арван хурууны хумс, 84 кадр зураг бэхжүүлэн авсан байна

  • Хан хиллс
    Хан хиллс
    • Энэ долоо хоногт

    • Энэ сард

    • Энэ жилд

    Хан хиллс