ААН, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн сарын эцэст 12.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 842.6 тэрбум төгрөг буюу 7.1 хувиар өсчээ. Харин өмнөх хоёрдугаар сарынхаас 94.5 тэрбум төгрөг буюу 0.8 хувиар өссөн байна.
Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 995.1 тэрбум төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 30.1 тэрбум төгрөг буюу 3.1 хувиар, өнгөрсөн хоёрдугаар сарынхаас 55.2 тэрбум төгрөг буюу 5.3 хувиар өссөн үзүүлэлт юм.
Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 7.8 хувийг эзэлж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна