Хаврын хуурайшилтын үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байдаг. Өчигдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Богд хан уулын Шавартын хоолойн Пинтийн аманд ой хээрийн түймэр гарлаа гэсэн дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн Гал түймэр унтраах аврах 63, 35 дугаар анги, Налайх дүүргийн Гал түймэр унтраах аврах 28 дугаар ангиуд ажиллажээ.
Нийт 68 алба хаагч, найман техник хэрэгсэлтэйгээр шуурхай ажиллаж Пинтийн аманд гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраасан байна. Түймэрт 5.5 орчим га талбай өртсөн байна. Гал гарсан шалтгаан, нөхцөлийг тодруулахаар Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн III хэлтэс ажиллаж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна