ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮД ӨРСӨЛДӨНӨ


Гуравдахь жилдээ зохион байгуулагдаж байгаа "Хамтдаа инээмсэглэе" Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн урлагийн их наадам өнөөдөр БЗД-ийн Соёлын Төвд болно. "Хамтдаа инээмсэглэе" сайн үйлсийн аянаас санаачлан зохион байгуулдаг бөгөөд хүүхдүүдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулаад 3 жил болжээ. Өнгөрсөн хугацаанд 12 цуврал арга хэмжээ зохион байгуулж 2500 орчим хүүхэд багачууд хамрагдсан байна.

Энэхүү аянаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг нэг гол ажил нь Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг зургаан тусгай сургуулийн сурагчдын дунд "Хамтдаа инээмсэглэе" Урлагийн их наадмыг зохион байгуулдаг бөгөөд жил бүр нийт 120-130 сурагч хамрагддаг тусгай сургуулийн багш, сурагчдын хүсэн хүлээдэг арга хэмжээ болсон байна. Энэ жил МЗХ-ний Залуучуудын Хүмүүнлэгийн байнгын хороо, "Сайны төлөөх өөрчлөлт" ТББ-ууд хамтран зохион байгуулж байна. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад урам зориг, баяр баясал, итгэл үнэмшил нэмдэг энэхүү арга хэмжээний энэ жилийн ерөнхий ивээн тэтгэгчээр "Мон анир" ХХК, мөн ивээн тэтгэгчээр "Эрхэм чанар" протезний үйлдвэр, "General Etalon" ХХК, "Kempenski Khaan Palace Hotel"-ийн хамт олон ажиллаж, мэдээллийн ивээн тэтгэгчээр ETV HD телевиз ажиллаж "Хамтдаа инээмсэглэе -2017" Урлагийн их наадмаар телевизийн нэвтрүүлэг бэлтгэн олон нийтэд хүргэхээр болсон байна. Урлагийн их наадмын шүүгчээр Жүжигчин Г.Ундармаа хоёр дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд энэ жилийн шүүгчээр хийлч Ч.Дэлгэрцэцэг, жүжигчин Г.Ундармаа, жүжигчин Э.Цолмонбаяр буюу Цоомоо \TV cocktail хамтлаг\ нар оролцох бол хөтлөгчөөр "Болор цом" яруу найргийн наадмын шагналт , Хайрын шүлгийн "Цагаан уул" наадмын Тэргүүн байрын шагналт, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт Яруу найрагч Ч.Ууганбаяр оролцох юм.

Урлагийн наадам олон нийтэд нээлттэй байх бөгөөд тасалбар борлуулахгүй, сонирхсон хэн бүхэн очиж үзэх боломжтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ 10 минутын өмнө
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна 15 минутын өмнө
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна 34 минутын өмнө
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана 58 минутын өмнө
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь 1 цагийн өмнө
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна 1 цагийн өмнө
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно 2 цагийн өмнө
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 6 цагийн өмнө
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна 7 цагийн өмнө
Орон даяар 16:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дуугарна 7 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 7 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд 23 цагийн өмнө
Даланзадгад-Мандалговь, Цогтцэций-Мандалговь чиглэлд гарах хөдөлгөөнийг​ хязгаарлалаа 23 цагийн өмнө
"Утсаар ярьчихаад ирье" гээд гарсан 33 настай залуу алга болоод таван сар болж байна Өчигдөр
С.Чинзориг: "Д" вирустэй иргэдийн интерпирон эмийг оруулж ирэхээр хэлэлцээр хийсэн Өчигдөр
Н.Учрал: И-Монгол систем дээр эмийн жор бичих боломжтой боллоо Өчигдөр
ОБЕГ: Улаанбаатарын 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй Өчигдөр
Дундговьд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Хүүхдийн парк ажиллаж эхэллээ Өчигдөр