ХАРЦАГА Б.БАТ-ӨЛЗИЙГИЙН УЧРАА БӨХӨӨ ӨШИГЛӨСӨНИЙХ НЬ ТӨЛӨӨ ШАГНАЛЫГ НЬ ХУРААГААД ӨНГӨРӨХ ҮҮ

О.Шүрэнцэцэг
Сэтгүүлч
О.Шүрэнцэцэг
5-р сар 6 08:23
ХАРЦАГА Б.БАТ-ӨЛЗИЙГИЙН УЧРАА БӨХӨӨ ӨШИГЛӨСӨНИЙХ НЬ ТӨЛӨӨ ШАГНАЛЫГ НЬ ХУРААГААД ӨНГӨРӨХ ҮҮ

Монгол Улсын арслан цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан өчигдөр болж, залуу арслан Э.Оюунболд түрүүлж, отгон аварга Н.Батсуурь үзүүрлэв. "Бөх сайхан боллоо" гэхийн цаана, энэ барилдааны гол дуулиан нь харцага Б.Бат-Өлзий аймгийн арслан Э.Сумъяабатыг дэвжээн дээр өшиглөсөн зохисгүй үйлдэл байлаа. Ёс зүйгүй авир гаргасных нь төлөө МҮБХноос түүний давааны шагналыг нь өгөхгүй байх шийдвэр гаргасан юм. Энэ шийдвэрт ундууцсан олон хүн "Ө.Бат-Өлзийг хөнгөн шийтгэлээ" гэж үзэж байна. Тэдний ингэж хэлэх нь аргагүй ээ. Бөхийн бусад төрлүүдэд энэ мэт зүйл гарвал барилдах эрхийг нь хугацаа зааж хасдаг билээ. Гэтэл манай бөхийн холбооныхон шагналыг нь хураасан болж толгойг нь илээд өнгөрч байна уу даа. Энд нэмж хэлэхэд Б.Бат-Өлзий хэдэн жилийн өмнө заан Н.Жаргалбаярт унасныхаа дараа уураа барьж дийлэхгүй цохиод авсан шүү дээ.Энэ үйлдэлдээ харцага Б.Бат-Өлзий уучлал гуйгаад л өнгөрсөн юм.

эх сурвалж: 24tsag.mn

  • Хан хиллс
    Хан хиллс
    • Энэ долоо хоногт

    • Энэ сард

    • Энэ жилд

    Хан хиллс