ХАРЪЯАЛАЛГҮЙ ЭМНЭЛЭГ РҮҮ ЯВУУЛСНААС БОЛЖ ТАКСИНД НАС БАРЖЭЭ

О.Шүрэнцэцэг
Сэтгүүлч
О.Шүрэнцэцэг
5-р сар 13 13:07
ХАРЪЯАЛАЛГҮЙ ЭМНЭЛЭГ РҮҮ ЯВУУЛСНААС БОЛЖ ТАКСИНД НАС БАРЖЭЭ

Энэ сарын 8-ны өдөр хөдөө орон нутгаас ирсэн иргэн эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдсан талаар нэгэн иргэн өөрийн твиттерт бичжээ. Тодруулбал, Улсын клиникийн нэгдүгээр эмнэлэгт үзүүлэхээр очсон боловч эмнэлгийн зүгээс эмч гуравдугаар эмнэлэгт үзүүл хэмээн явуулсан байна. Харин өнөөх иргэн гуравдугаар эмнэлэг явах замдаа таксинд нас баржээ. 

Тодруулбал Баянхонгор аймгийн Баянцагаан сумаас ирсэн 50 гаруй настай иргэн бие нь өвдөөд Нэгдүгээр эмнэлгийн хажууд байдаг өнгөт эход зүрхээ харуулжээ. Гэтэл тухайн эмнэлэгээс нь "Энэ хүн чинь хүнд байна шүү.  Яаралтай хяналтад орох юм байна. Гуравдугаар эмнэлэг явалтгүй.  Нэгдүгээр эмнэлэг харьяа нь юм чинь энэ эмнэлэгт бичиг хийж өгье" гээд бичиг хийж өгсөн байна. Улмаар нэгдүгээр эмнэлэгт үзүүлэхээр очтол гуравдугаар эмнэлэгт үзүүл гэж хэлээд эм бичиж өгөөд явуулжээ. Талийгаачийн ар гэрийхэн ярихдаа өвчин намдаах эм ч болтугай бичиж өгөөгүй, гомдолтой байна гэлээ. Бид мэдээллийг эргэн сурвалжилж хүргэх болно.

 

  • Хан хиллс
    Хан хиллс
    • Энэ долоо хоногт

    • Энэ сард

    • Энэ жилд

    Хан хиллс