Өнөөдрөөс эхлэн хотын хэмжээнд цэрэг татлага эхэллээ. Зарлан дуудах хуудас авсан иргэд өөрийн биеэр ирэх үүрэгтэй. Ингэхдээ иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх болон эрүүл мэндийн даатгалын дэвтэртэйгээ, хэрвээ оюутан бол холбогдох материалаа бүрдүүлэн харъяа дүүргийнхээ цэрэг татлагын байранд очно.
Цэргийн албаны тухай хуульд "Цэргийн бүртгэлийн журам зөрчсөн, зарлан дуудах мэдэгдэл авсан боловч тогтоосон хугацаанд заасан газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, дайчилгааны сургууль, цугларалт болон цэрэг татлагаас зайлсхийсэн цэргийн үүрэгтэн, цэргийн насны иргэнийг аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газрын батлан хамгаалах асуудал эрхэлсэн нэгжийн дарга хорин таваас нэг зуун хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасан байдаг. Иймээс цэргийн жинхэнэ албанаас иргэнд дээрх захиргааны арга хэмжээг авдаг.
Эхний ээлжийн цэрэг татлага нийслэл хотод энэ сарын 7-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна