ЗӨВЛӨЛДӨХ ЗӨВЛӨЛИЙН ЗӨВЛӨМЖИЙГ ГАРДУУЛЛАА


"Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах тухай" УИХ-ын тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг, Зөвлөлдөх зөвлөлөөс Анхдугаар санал асуулгын дүнд үндэслэн гаргасан Зөвлөмжийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.05.05) гардуулан өглөө.

Зөвлөлдөх зөвлөлийн зөвлөмжийг УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, санал асуулгын дүнгийн тайланг Зөвлөлдөх зөвлөлийн дарга Д.Ламжав нар гардуулсан юм.

Энэ үеэр Н.Энхболд "Зөвлөлдөх зөвлөл, УИХ-ын ажлын хэсэг болон холбогдох байгууллагууд энэ ажилд маш идэвхтэй, хариуцлагатай оролцож, Анхдугаар санал асуулгыг богино хугацаанд, амжилттай зохион байгууллаа. Зөвлөлдөх зөвлөл дүнг нэгтгэн, Зөвлөмжөө хуулийн хугацаанд өргөн барьж байна" гэв.

Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, академич Г.Чулуунбаатар:

-Зөвлөлдөх санал асуулгын 6 сэдэв тус бүрээр дүгнэлт гаргасан. Дөрвөн асуудлыг санал асуулгын хоёр шатанд бүрэн дэмжсэн байна. Нэг асуудлаар буюу Монгол Улсын Ерөнхийлөгчийг 1 удаа, 6 жилийн хугацаатай, УИХ-ын өргөтгөсөн бүрэлдэхүүнээс сонгох гэсэн томъёоллыг дэмжсэнгүй. Парламентын 2 танхимтай байх асуудлыг эхний шатанд дэмжсэн ч хоёр дахь шатанд дэмжсэнгүй. Тиймээс дараагийн шатны үйл ажиллагаандаа эдгээр саналыг харгалзан үзэх ёстой гэв.

Зөвлөлдөх зөвлөлийн дарга Н.Жанцанноров: "Анхдугаар зөвлөлдөх санал асуулгын үеэр дуу, болон дүрс бичлэг, протоколоор ихээхэн үнэ цэнэтэй материал бүрдлээ. Цаашид судалгаа шинжилгээнд ашиглах талаар анхаарах ёстой" гэсэн бол УИХ-ын Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан "Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд санал асуулгын дүнгээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжсэн бол УИХ заавал авч хэлэлцэх бөгөөд шаардлагатай бол Ажлын хэсэг байгуулна гэж заасан байдаг. Тиймээс Ажлын хэсгийг яаралтай байгуулах ёстой. Нийт ард түмнээс авах санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган явуулбал зардал хэмнэх гээд олон талын ач холбогдолтой" гэв.

УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын намрын чуулганаар баталсан "Зөвлөлдөх санал асуулгын тухай" хуулийн дагуу Монгол Улсад анх удаа зөвлөлдөх санал асуулгыг амжилттай зохион байгуулсан Зөвлөлдөх зөвлөл, Ажлын хэсгийн гишүүд, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын ХЭГ, нийт оролцогчдод талархал илэрхийлэв.

Тэрбээр "Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, эсэх асуудлаар заавал зохион байгуулах ёстой ажлын нэг нь энэ юм. Иргэд, гаднын ажиглагчид Зөвлөлдөх санал асуулгыг сайн зохион байгууллаа гэж үзэж байна. Зөвлөмжийг УИХ анхааралтай авч үзэж, цаашид хийх ажлаа хугацаа алдалгүй эхлүүлэх талаар анхаарна" гэж тэмдэглэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн Д.Ламжав, Н.Жанцанноров, Ц.Гомбосүрэн, Д.Чойжамц, Сарантуяа, Д.Сүхжаргалмаа, Б.Лхагважав нарт Анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулсан Батламжийг гардууллаа.

Зөвлөмж гардуулахад УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ж.Мөнхбат, Д.Эрдэнэбат, Д.Лүндээжанцан, Г.Занданшатар, Ж.Батзандан, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нар байлцав гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Эрдэнэбаатар: Ардчилагчид маань эвлэлдэн нэгдсэн энэ үед Олон Улсын Ардчилсан Холбооны хурал болж байна 4 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна 4 цагийн өмнө
2024 оны I улиралд 1660 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ 5 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөгөөр үхрийн махыг 13500, хонины махыг 11500 төгрөгөөр худалдаална 5 цагийн өмнө
АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь Боинг 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа 5 цагийн өмнө
Г.Амартүвшин: Шударга бус явдалтай эцсээ хүртэл тэмцэнэ 6 цагийн өмнө
Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй бэлэн гоймон худалдаалж байжээ 7 цагийн өмнө
Д.Сосорбарам: Шүүхийн шийдвэргүйгээр хувийн өмчийг дээрэмддэг коммунист улс болсон байна 7 цагийн өмнө
Л.Гантөмөр: МАН одоо боль... 7 цагийн өмнө
Да.Ганболд: C.Зориг агсны амиа алдсан хэргийг сонгууль бүрээр ярьдаг нь жам боллоо 7 цагийн өмнө
Mонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев бараалхав 8 цагийн өмнө
ХЭҮК: ББСБ-аар авсан автомашинд эзэнд нь мэдэгдэлгүй GPS суулгаж байгаа нь эрүүгийн ялтай үйлдэл 9 цагийн өмнө
З.Нарантуяа: Үг хэлэх эрх чөлөө хумигдсан нь ардчиллын ухралтад шууд нөлөөлсөн 9 цагийн өмнө
Сонгууль 2024: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлж буй горилогчид 10 цагийн өмнө
Стэнфордын Их сургуулийн профессор, доктор Жи Вук Шин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 11 цагийн өмнө
Түрээсийн орон сууцны оршин суугчийг сонгон шалгаруулах журмын санал боловсруулжээ 11 цагийн өмнө
Л.Алтан-Үйлст хүү 3 настайгаасаа эхлэн уран зураг зурж, 80 гаруй уран бүтээлийг гаргажээ 11 цагийн өмнө
Б.Гансүлд: 70 сая төгрөгийн бараа маань замдаа шатсан ч шантралгүй зүтгэж "Сүлдээгийн дэлгүүр"-ээ нээсэн 11 цагийн өмнө
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд 12 цагийн өмнө
Бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө хянуулахаар илгээжээ 12 цагийн өмнө