Л.ОЮУН-ЭРДЭНЭ: МАХНЫ ҮНИЙГ ЗОХИОМЛООР ӨСГӨСӨН ГЭХ АСУУДЛААР ТЕГ АЖИЛЛАЖ БАЙГАА

З. Гантулга
Сэтгүүлч
З. Гантулга
5-р сар 14 14:22
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: МАХНЫ ҮНИЙГ ЗОХИОМЛООР ӨСГӨСӨН ГЭХ АСУУДЛААР ТЕГ АЖИЛЛАЖ БАЙГАА

Хүчит шонхор захад махны үнэ 10000-12500 төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. Зарим захуудад үнэ 14000-16000 төгрөг хүрчээ. Махны худалдаачид үнэ өссөн шалтгааныг хятадууд их хэмжээгээр махыг үнэтэй бөөндөж авч байна. Тиймээс махны олдоц муу, малчид болон ченжүүдээс мах олж худалдан авах нь нүдний гэм мэт болж байна гэсэн тайлбарыг өгч байгаа юм.

Тэгвэл энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс хүнсний гол хэрэглээ болсон махны үнийг зохицуулах тал ямар арга хэмжээ засгийн газраас авах талаар тодруулахад “Махны үнийг зохиомлоор өсгөсөн гэх асуудлыг Тагнуулын ерөнхий газар ажиллаж байгаа” гэсэн хариултыг хэлсэн юм.

  • Хан хиллс
    Хан хиллс
    • Энэ долоо хоногт

    • Энэ сард

    • Энэ жилд

    Хан хиллс