БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хорчин зүүн үзэмчин хошуунд төрсөн, орчуулагч мэргэжилтэй Г.Өргөнтал гэгч хятад иргэн 2016 оны арванхоёрдугаар сарын 30-31-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд эхнэрээ зээ дүүгийнх нь хамтаар хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан билээ. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр Г.Өргөнталд холбогдох хэргийн шүүх хурал болж, түүнд 25 жилийн хорих ял оногдуулж 5 жилийг нь гянданд, 20 жилийг нь чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, шүүгдэгчээс 8,7 сая төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулахаар шийдвэрлэлээ.
Эх сурвалж: Зариг.мн
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна