Б.БАТ-ЭРДЭНЭ: ИННОВАЦИЙН ҮЗЭСГЭЛЭН БОЛ ХУДАЛДАА НАЙМАА ХИЙХЭЭС ОГТ ӨӨР ОЙЛГОЛТ


-Монголын иновацийн долоо хоног эхлээд байна. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Үйлдвэрлэл, иновацийн газар иновацийн долоо хоногт өндөр ач холбогдол өгч байгаа байх?

-Тэгэлгүй яахав. "Монголын иновацийн долоо хоног-2017" арга хэмжээг 2015 онд анх удаа зохион байгуулж байсан. Өнгөрсөн 2016 онд УИХ-ын сонгуулийн жил таарсан учир зохион байгуулагдаагүй. Энэ жилээс хойш жил бүр тогтмол зохион байгуулна. Долоо хоногийн хүрээнд нэлээд олон арга хэмжээ болно.

Арга хэмжээний ач холбогдол, зорилго, агуулга нь нийгэм эдийн засгийн бүхий л хүрээнд иновацийн талаарх ойлголт, мэдлэгийг түгээх, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлэх, төр, хувийн хэвшил, их дээд сургууль, төрийн бус байгууллага,эрдэм шинжилгээний байгууллага, олон нийтэд иновацийн түншлэлийг өргөжүүлэхэд чиглэх юм.

УИХ, Засгийн газрын түвшинд иновацийн асуудлыг эрчимтэй ярьж, хэлэлцэж байгаа. Энэ утгаараа Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого, Төрөөс иновацийн талаар баримтлах бодлогын баримт бичиг боловсруулах ажил эхэлсэн. Мөн УИХ-ын гишүүн Н.Учралаар ахлуулсан Иновацийн тухай хуулийг шинэчлэн найруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Энэ бол иновацийг хөгжүүлэх зайлшгүй шаардлага байгааг төр засгийн хэмжээнд олж харан анхаарч байгаагийн илрэл.

Тиймээс хүн амын тэн хагас нь төвлөрсөн нийслэл хот үйлдвэрлэл, иновацийг холбосон нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Үйлдвэрлэл, иновацийн газрыг шинээр байгуулсан. Манай газар иновацийн талаарх төрийн бодлогыг хөрсөнд нь буулгах, зорилтот бүлэгт нь хүргэх, өндөр технологи бүхий аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх, иновацийн тогтолцоог бүрдүүлэх, нийслэл хотын өмнө тулгамдаж буй асуудлуудыг шинжлэх ухаан, технологийн шийдэл ашиглан хийх зэрэг чиг үүрэгтэй ажиллаж байна.

Мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, олон нийтэд түгээн таниулах үүргийнхээ дагуу "Монголын иновацийн долоо хоног-2017" арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар манай Үйлдвэрлэл иновацийн газар ажиллаж байна.

-Иновацийн 7 хоног-ийн хүрээнд олон арга хэмжээ болох нь. Маргааш Сүхбаатарын талбайд "Иновацийн нээлттэй үзэсгэлэн" болох юм байна. Үзэсгэлэнгийн талаар мэдээлэл өгөөч?

- Үзэсгэлэнд эрдэм шинжилгээний байгууллагууд, их дээд сургууль, тэдгээрийн дэргэдэх гарааны компаниуд, иновацийн төв, лаборатори зэрэг өндөр технологийн төлөөлөл болох 50 гаруй байгууллага оролцоно. Монголын эрдэмтэн судлаачдын оюуны өмч, патентууд эдийн засгийн эргэлтэд дорвитой орж чадахгүй байгаагийн шалтгаан нь зах зээлийн зарчимдаа нийцдэггүйтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, захиалагч тал болох эрэлтэд тулгуурлаж чаддаггүй.

Өнөөдрийн байдлаар Шинжлэх ухаан технологийн сан, Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газарт 2000 гаруй оюуны бүтээл, патент бүртгэлтэй байна. Иновацийн үзэсгэлэнгийн үеэр төр хувийн хэвшил, монголын томоохон аж ахууй нэгжүүд юу авахыг хүсч байна вэ, ямар иноваци хүсч байна вэ гэдгийг олж мэдэх боломжтой. Өөрөөр хэлбэл, технологи үйлдвэрлэгчдийн оюуны бүтээл нь яагаад дотоодын эрэлтийг хангаж чадахгүй байгааг нээлттэй, илэн далангуй ярилцана.

Технологийн шийдлүүдээ нээлттэй дэлгэж тавина. Магадгүй томоохон аж ахуй нэгжүүдийн гаднаас өндөр үнээр худалдаж авсан патентыг дотооддоо, манай залуучууд хийчихсэн юмуу, хийх боломжтой байж болно шүү дээ. Энэ нь аж ахуй нэгжүүдэд мөнгө санхүүгээ хэмнэх нэг том боломж болно. Тиймээс гаднаас өндөр үнээр авсан технологийнхоо талаарх мэдээллийг энэ үзэсгэлэнд нээлттэй тавиач ээ гээд байгаа юм. Дотоодын эрдэм шинжилгээний байгууллагууд нь үүнийг хараад түүнээс хэд дахин хямд үнэ санал болгож болно.

Ерөөсөө л аж ахуй нэгжүүдийн хүсээд байгаа технологийг манайхан дотооддоо хийж чадах уу үгүй юу гэдгийг тодорхойлох, мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулдаг бүх оролцогч талуудыг мэдээлэл солилцуулахад энэ үзэсгэлэнгийн зорилго оршиж байгаа.

Үзэсгэлэнд art буюу урлагийн иноваци , social буюу цахим иноваци, санхүүгийн иноваци, хөрөнгө оруулалтын иноваци чиглэлээр бүтээл, бүтээгдэхүүн, үйлчилгээ тавигдана. Үзэсгэлэн худалдаа гэхээр олон нийт худалдаа, наймаа болно гэж ойлгодог. Иновацийн үзэсгэлэн бол ямар нэг худалдаа хийхээс тэс өөр ойлголт. Тэнд шинэ санал санаачлага, технологийн шийдэл, зах зээлийн эрэлт хэрэгцээний талаар мэдлэг мэдээлэл олж авах, санал солилцох, харилцан хамтран ажиллах талаар ярилцана. Энэ ч утгаараа нээлттэй үзэсгэлэн гэж нэрлэж байгаа. Сонирхсон хэн бүхний өмнө үзэсгэлэн нээлттэй.

-Мэдлэгийг эргэлтэд оруулах оролцогч талуудад хэнийг хамааруулж ойлгох вэ?

-Шинжлэх ухааны академи, их дээд сургуулиуд, Шинжлэх ухаан технологийн сан, Оюуны өмчийн улсын бүртгэлийн газар, гарааны компаниуд, төрийн бус байгууллагууд хамаарна. Технологийн шийдлүүд ийг хийж байгаа гол газруудын нэг бол их дээд сургуулиуд. ШУТИС, ХААИС, СУИС гэх зэрэг. Ер нь бүх л салбарт иноваци яригдаж байна шүү дээ.

-Зах зээлийнх нь эрэлтийг олж хараад, түүнд нь нийцсэн бүтээгдэхүүн, технологийг зарж чадаж байгаа хэсэг байна уу?

- Оюуны өмч улсын бүртгэлийн газарт, Шинжлэх ухаан технологийн сан дээр оюуны өмч болгосон патентууд бий. Буурал үстэй эрдэмтдийн маань оюуны бүтээлийг эргэлтэд оруулах нэг ёсны оюуны биржийн үйл ажиллагааг нээлттэй үзэсгэлэнгээр дамжуулан хийнэ гэсэн үг. Зорилтот хэд хэдэн патентыг эзэмшигчидтэй нь ярилцаад нээлттэй үзэсгэлэнд тавих гэж байна.

Ингэхдээ үзэсгэлэнд оролцсон аж ахуй нэгжүүдэд өөрсдийн үйл ажиллагаанд ашиглаж болох патентыг тодорхой хугацаанд үнэгүй ашиглах боломж олгоно. Тэр технологийн шийдэл үнэхээр хэрэгтэй байгаа бол тодорхой хугацаанд үнэгүй авч болно гэсэн үг.

-Таны ярианаас олон мянган оюуны бүтээл, патент ашиглагдахгүй, эргэлтэд орохгүй үхмэл байдалтай байгаа гэж ойлголоо?

-Үнэхээр үхмэл байдалтай байгаа. Иновацийн тогтолцоог хөгжүүлэх шаардлагатай гэж яриад байгаа маань оролцогч талуудын харилцаа, уялдаа холбоог сайжруулахыг л хэлээд байгаа юм. Тэднийг холбож ажиллах нь манай газрын нэг чухал үүрэг.

-Томоохон аж ахуй нэгжүүд гаднаас өндөр үнээр технологи худалдан авдаг гэлээ. Тэгвэл тэдний шаардлагад нийцсэн технологийн хэдэн хувийг дотоодоос хангах боломж харагдаж байна вэ. Энэ хүрээнд тооцоо судалгаа байдаг уу?

-Үйлдвэрлэл иновацийн газар гэж тусдаа байгуулагдаад хагас жил гаруй хугацаа өнгөрч байна. Богино хугацаа ч гэлээ бид мэдээллийн сан бүрдүүлж эхэлсэн. Энэ мэдээллийг олон нийтэд нээлттэй байршуулна. Эндээс иновацийн оролцогч талууд хүссэн мэдээллээ авах боломж бүрдэх юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
С.Мөнхбаяр: Охидыг минь дайрсан согтуу жолоочийн согтолтын зэргийг тогтоосон баримт үерт урсчихлаа гэж хэлсэн 6 цагийн өмнө
СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа 6 цагийн өмнө
ХЭҮК: СУИС-д өнгөрсөн жил зөвлөмж хүргүүлсэн, цөөн хэдэн ангид нь дээрэлхэлт байна 8 цагийн өмнө
Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад хүрэлцэн ирлээ 8 цагийн өмнө
Т.Доржханд: Намайг жагсаалтад орох эсэхийг нам шийднэ, 160 гаруй хүн нэр дэвших хүсэлтээ өгсөн 9 цагийн өмнө
Айлчлалтай холбогдуулан энэ сарын 23-25-нд замын хөдөлгөөнийг түр хязгаарлана 11 цагийн өмнө
И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй 11 цагийн өмнө
Маргааш цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 11 цагийн өмнө
Ерөнхийлөгч төрсөн дүүгээ өөрийн тойрогтоо “сойж” байна 13 цагийн өмнө
Ц.Цэрэнпунцаг: Тосонцэнгэлийн дулааны цахилгаан станц бол хувийн хэвшлийн хамгийн том хөрөнгө оруулалттай БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 13 цагийн өмнө
Б.Булган: Анх удаа байранд амьдрах гэж байна, биднийг түшиж өгсөн ард түмэндээ маш их баярлалаа 15 цагийн өмнө
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ 15 цагийн өмнө
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ 15 цагийн өмнө
Зарим нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна 15 цагийн өмнө
Наадмын нээлт, хаалтын ёслолыг Ц.Батнайрамдал найруулна Өчигдөр
Д.Ганбат: МАН-ын нэр хүнд унаад дууслаа, олны танилуудаар сурталчлуулаад ч фенүүд нь хүлээж авахгүй байна Өчигдөр
Н.Ганибал: “Ногоон автобус”-ны сонсгол хойшлогдсон, тавдугаар сард болно Өчигдөр
Барилгын түр хашааны стандартын шаардлага хангаагүй зөрчлийг арилгалаа Өчигдөр
Лу.Гантөмөр: О.Батнайрамдал гэж нусан буу надтай яаж өрсөлдөх юм бэ? Өчигдөр
О.Цогтгэрэл: С.Зориг агсны амиа алдсан хэрэг хаалттай байх тусам нэг улс төрийн хүчинд ашигтай байдаг Өчигдөр