Баянзүрх дүүргийн 68-р дунд сургуулийн 6-р ангийн сурагч Г.Даваадорж хичээлдээ явна хэмээн гэрээсээ гараад сураггүй алга болсон гэх мэдээллийг ар гэрийнхнийх нь сошиал хуудсаар анх мэдээлж, улмаар хэвлэлийнхэн хүүг эрэн сурвалжилж байгаа талаарх мэдээллийг нийтэлцгээсэн билээ. Тэгвэл хүү олджээ. Нийслэлийн цагдаагийн газар болон хүүгийн ар гэрийнхэн хүүг эсэн мэнд олсон тухай мэдээллийг өгч байна. Харин хүү алга болсон шалтгааны талаарх мэдээлэл одоохондоо тодорхойгүй байгаа юм.
Гэхдээ хүүгийн гар утсаар үл таних этгээд ар гэрийнхэнтэй нь холбогдсон гэх мэдээлэл бий.
Эх сурвалж: Зариг.мн
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна