НИКЕЛЬ ГАНБААГ ХАР ТАМХИНЫ ХЭРГЭЭР СААТУУЛЖЭЭ

О.Шүрэнцэцэг
Сэтгүүлч
О.Шүрэнцэцэг
5-р сар 15 12:08
НИКЕЛЬ ГАНБААГ  ХАР ТАМХИНЫ ХЭРГЭЭР СААТУУЛЖЭЭ

“Шарк Танк” нэвтрүүлгээс 250 сая төгрөгийн санхүүжилт авч улмаар “UBIKE” төслийг хэрэгжүүлэх консерциумд багтаж чадснаараа олны танил болсон Никель Ганбаа буюу Г.Дашнямыг хар тамхины хэргээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа талаар өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, түүнийг гуравдугаар сарын 13-ны оройн 19.00 цагийн орчимд хүүхдийн 100-р дэлгүүрийн орчимд цагаан өнгийн тоёота приүс маркийн автомашинтай явж байхад нь хоёр хүний хамтаар саатуулан шалгахад, хар тамхи сэтгэцэд нөлөөлөх ургамал өвс хэрэглэсэн байж болзошгүй тохиолдол илэрсэн байдаг.  Түүнийг дээрх хэрэгт холбогдуулан гадуур шалгаж байгаад өчигдөр баривчилж Хорих 461 дүгээр ангид саатуулсан байна. Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн албаны хар тамхитай тэмцэх газрын мөрдөгчид түүнийг хар тамхи хэрэглэсэн хэргээр гэрээс нь баривчилжээ. 

  • Хан хиллс
    Хан хиллс
    • Энэ долоо хоногт

    • Энэ сард

    • Энэ жилд

    Хан хиллс