Улаанбаатар хотод багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 26-28 градус дулаан байна.
Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр.
Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор 19-24 градус, Увс нуур, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говь, талын нутгаар 25-30 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хална гэдгийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна