ОРОН НУТГИЙН “ТАВАНТОЛГОЙ”-Н ЕРӨНХИЙ НЯГТЛАН БОДОГЧ Г.ШҮРЭНЧИМЭГИЙГ СААТУУЛЖЭЭ

EkoN
Сэтгүүлч
EkoN
5-р сар 1 23:23
ОРОН НУТГИЙН “ТАВАНТОЛГОЙ”-Н ЕРӨНХИЙ НЯГТЛАН БОДОГЧ Г.ШҮРЭНЧИМЭГИЙГ СААТУУЛЖЭЭ

Орон нутгийн гэх "Тавантолгой" компанийнхан их хэмжээний нүүрс хилээр гаргаж, гаалийн татвараас зайлсхийсэн, "Эрдэнэс Тавантолгой" компанийн лицензтэй талбайгаас 268 мянган тонн нүүрс буюу нэг мөргөцөг ухаж авсан гэх дуулианд холбогдоод буй билээ. Улмаар цагдаа, тагнуул, АТГ-ын хамтарсан ажлын хэсгийнхэн энэ асуудлыг шалгах хүрээнд орон нутгийн өмчит "Тавантолгой" компанийн Санхүүгийн албаны ерөнхий нягтлан бодогч, "Ажнай" компанийг үүсгэн байгуулагч Д.Бат-Эрдэнийн нэг ангийн сурагч Г.Шүрэнхишигийг их хэмжээний хөрөнгө завшиж, мөнгө угаасан байж болзошгүй үндэслэлээр өнгөрсөн баасан гарагт хойшлуулшгүй ажиллагаа явуулж цагдан хориод байна.

Тэрбээр 2009 оноос хойш өөрийнхөө болон хүү Г.Бат-Эрдэнийнхээ дансаар дамжуулан олон арван сая төгрөг, юань авч байсан нь баримтаар нотлогдож буй бөгөөд уг мөнгийг хувийнхаа компани руу оруулж байсан гэнэ. Эх сурвалжуудын мэдээлснээр Г.Шүрэнхишигийн хамаарал бүхий болон нэгдмэл сонирхолтой этгээдүүд нь "Шүрэн хотхон", "Прайд групп", "Харвест холдинг", "Прайд майнинг", "Суусар Алтай" гэх зэрэг компанитай бөгөөд "Тавантолгой" компаниас, эсвэл ӨМӨЗО-ы иргэнээс, мөн "Номин даатгал" компаниас дээрх аж ахуйн нэгжүүдийн данс руу мөнгө шилжүүлж байсан баримтууд хууль сахиулагчдын гарт орсон байна. Тиймээс түүнийг 48 цагийн хугацаагаар албадан саатуулсан аж. Г.Шүрэнчимэгийг хойшлуулшгүйгээр албадан саатуулах хугацаа өчигдөр орой дууссан бөгөөд өнөөдөр яллагдагчаар тооцон үргэлжлүүлэн цагдан хорих, эсэхийг шүүх шийдвэрлэх юм байна. Түүний холбогдсон болон "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн талбайгаас их хэмжээний нүүрс алга болсон хэргийн талаар бид эргэн мэдээлэх болно.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

  • Хан хиллс
    Хан хиллс
    • Энэ долоо хоногт

    • Энэ сард

    • Энэ жилд

    Хан хиллс