СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ТАВАН НАСТАЙ ЗЭЭ ОХИНОО ХҮЧИНДЭХИЙГ ЗАВДСАН ХЭРЭГ ГАРЧЭЭ

О.Шүрэнцэцэг
Сэтгүүлч
О.Шүрэнцэцэг
5-р сар 15 11:17
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ТАВАН НАСТАЙ ЗЭЭ ОХИНОО ХҮЧИНДЭХИЙГ ЗАВДСАН ХЭРЭГ ГАРЧЭЭ

Тавдугаар сарын 13-ны өдөр өөрийн зээ охиныг согтуурсан үедээ хүчиндэхийг завдсан хэрэг гарчээ. Тодруулбал, хэрэг гарсан өдрийн оройн 10 орчимд бага насны хүүхэд хүчиндэх гэж байна гэх мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлсэн байна. Хэргийн газарт очиж шалгахад эрэгтэй 48 настай иргэн Б нь өөрийн зээ охин болох таван настай А г хүчиндэхийг завдсан үйлдлийг таслан зогсоож, гэмт үйлдлийг баримтжуулан авсан байна.Уг гэмт хэргийн мэдээллийг цагдаагийн байгууллагад сэжигтэн Б-ийн охин өгсөн бөгөөд хэргийн газарт очиход өрөөг дотроос нь түгжсэн байсан аж. Охин цагдаад мэдээллэхдээ “Манай аав эгчийн охин А-г хүчиндэх гээд өрөөнд нь орчихлоо” гэж мэдээлсэн байна. Энэхүү хэргийг материалжуулан Хан-Уул дүүргийн цагдаанийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

  • Хан хиллс
    Хан хиллс
    • Энэ долоо хоногт

    • Энэ сард

    • Энэ жилд

    Хан хиллс