Сурагчидийн амралт эхлэхтэй зэрэгцэн хүүхдийн зуслангууд үүдээ нээхээр бэлдэж байна. Эрүүл, аюулгүй, тухтай орчинд хүүхдээ амраах нь эцэг эхчүүдийн тэргүүний хүсэл байдаг. Тэгвэл энэ жил 24 зуслан үйл ажиллагаагаа явуулах бөгөөд ирэх сарын 10-наас эхний ээлжээ авч эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор НЗДТГ, Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын хамтарсан Ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийнхэн зургаадугаар сарын 5-8-нд зуслангуудад хяналт шалгалт хийж, үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг нь бататгаж өгөх болсон талаар Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ. Мөн багш, ажилчидийн ур чадвар болон харилцааг сайжруулах зорилгоор долоо хоногийн сургалтыг зохион байгуулсан байна. Зуслан долоо хоногийн хугацаатай үргэлжлэх бөгөөд өдрийн 21-23 мянган төгрөг байна. Өнөөдрөөс эхлэн Улаанбаатар чуулгын байранд эрхийн бичгийг худалдаалж эхэлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна