СУРАГЧДЫНХАА ДЭРГЭД ВИНОДСОН БАГШ НАР СЭТГҮҮЛЧИЙГ ШҮҮХЭД ДУУДЛАА

О.Шүрэнцэцэг
Сэтгүүлч
О.Шүрэнцэцэг
5-р сар 10 10:59
СУРАГЧДЫНХАА ДЭРГЭД ВИНОДСОН БАГШ НАР СЭТГҮҮЛЧИЙГ ШҮҮХЭД ДУУДЛАА

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 24-ний өдөр нийслэлийн СХД-ийн 105 дугаар сургуулийн багш нар ажлын байран дээрээ буюу сурагчдын дэргэд согтууруулах ундааны зүйлс тавьсан баярын ширээ засч,  нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэж байгаа талаар  бид мэдээлсэн.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх болоод нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нар “төрийн алба хаагч ажлын байран дээрээ согтууруулах ундаа хэрэглэсэн, хадгалсан” тохиолдолд хариуцлага тооцох, ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргахаа мэдэгдээд байгаа.  Харин хэрэгжилт хангалтгүй байгааг 105-р сургуулийн багш нар үйлдлээрээ нотлон харуулсан.

Тэгвэл багш нарын ёсзүйгүй байдлыг шүүижлэн мэдээлсэн манай сайтын сэтгүүлчийг тус сургуулийн бага ангийн багш, төрсөн өдрийн эзэн Б.Сэлэнгэ шүүхэд дууджээ. Тодруулбал, Б.Сэлэнгийн нэхэмжлэлээр  СБД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс мэдэгдэх хуудас ирж, заасан хугацаанд бэлэн байгаагүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжид зааснаар хариуцлага хүлээлгэхийг мэдэгдсэн байна.

Төрийн алба хаагч ажлын байран дээрээ согтууруулах ундаа хадгалсан, хэрэглэсэн, тэгэхдээ бүр хүүхдүүдийн дэргэд байгаа ёсзүйгүй үйлдлийг мэдээлснийхээ төлөө 4 дэх засаглал болсон сэтгүүлч хууль шүүхийн байгууллагад ийнхүү дуудагдаад байна.

  • Хан хиллс
    Хан хиллс
    • Энэ долоо хоногт

    • Энэ сард

    • Энэ жилд

    Хан хиллс