ТАЛИЙГААЧ ЭМЭГТЭЙН ХЭРЭГТ “ХҮНИЙГ АМИА ХОРЛОХОД ХҮРГЭХ” ГЭХ ЗҮЙЛ АНГИАР ХЭРЭГ ҮҮСГЭЖЭЭ

О.Шүрэнцэцэг
Сэтгүүлч
О.Шүрэнцэцэг
5-р сар 9 09:09
ТАЛИЙГААЧ ЭМЭГТЭЙН ХЭРЭГТ “ХҮНИЙГ АМИА ХОРЛОХОД ХҮРГЭХ” ГЭХ ЗҮЙЛ АНГИАР ХЭРЭГ ҮҮСГЭЖЭЭ

Энэ сарын 6-ны өдрийн 17.00 цагийн үед ХУД-ийн "KH apartment" хотхоны 15 давхраас 30 гаруй насны эмэгтэй унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Эмэгтэй тус байрны оршин суугч биш бөгөөд тэрээр ХУД-ийн 11 дүгээр хороонд байрлах “Тайм скүэр” хотхонд амьдардаг байсан нь тогтоогдсон.

Тухайн өдөр "KH apartment" хотхонд ирэн орцны кодыг нь мэдэхгүй ч хүмүүсийг дагаж орж, улмаар 15 давхрын тагтан дээр нэлээн удаа ганцаараа зогсож байгаад доошоо унасан гэдэг. 

Орцны шилэн хаалгатай тагтан дээр нэлээн удаа ганцаараа зогсч байхыг нь харсан оршин суугчид хэрэг бишидсэнийг мэдэж, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Цагдаагийн албан хаагчид шуурхай ирсэн боловч эмэгтэй 15 давхраас үсэрсэн аж. Түүний ганцаараа зогсч байгаад доошоо унасан нь камерын бичлэгт бичигдэн үлдсэн бөгөөд оршин суугчдын зүгээс ч ганцаараа байсан болохыг холбогдох газруудад хэлсэн байна. Иймээс урьдчилсан байдлаар эмэгтэйг амиа хорлосон байж болзошгүй хэмээн үзэж байгаа юм байна. 

Тэгвэл нөхөр хоёр хүүхдийн хамт амьдарч байсан эмэгтэй юуны учир ийнхүү өндрөөс унаж амиа алдах болов гэдэг нь эргэлзээтэй хэвээр байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тус эмэгтэйг нас барсан өдрөө нөхөр нь гэр бүлээс гадуурх харилцаатай байсныг мэдэж, улмаар сэтгэл санааны хямдралд орсон байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон хэмээн мэдээлжээ. 

Гэхдээ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа аж. Ингэхдээ уг хэрэгт "Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх" гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Мөрдөн байцаалтын явцад амиа хорлох нөхцөл байдал байсан уу, хэн нэгнээс болж амиа хорлосон бол энэхүү шалтгаан нь үнэхээр амиа хорлох хэмжээний шалтгаан мөн байсан уу зэрэг бүх нөхцөл байдлыг судалж үзэх аж. 

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад

10.4 дүгээр зүйл.Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх

1.Эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар: -Энэ хуульд заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа” гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно хэмээн заажээ. 

 эх сурвалж: zaluu.mn

  • Хан хиллс
    Хан хиллс
    • Энэ долоо хоногт

    • Энэ сард

    • Энэ жилд

    Хан хиллс