ЦЭРЭГТ ЯВАХААР ОЧСОН ЗАЛУУГИЙН ДОЛООН ШҮДИЙГ НЭГ ДОР АВЧЭЭ

О.Шүрэнцэцэг
Сэтгүүлч
О.Шүрэнцэцэг
5-р сар 6 16:45
ЦЭРЭГТ ЯВАХААР ОЧСОН ЗАЛУУГИЙН ДОЛООН ШҮДИЙГ НЭГ ДОР АВЧЭЭ

Цэрэг татлагад хамрагдахаар эмчийн үзлэгт орсон 21 настай залууг нэг дор долоон шүдийг нь авчээ. Цэрэгт явахад бүх бие нь эрүүл байх ёстой учраас ийнхүү харгис авир гаргасан байна.

Тодруулбал цэрэгт явах хүсэл сонирхолтой 21 настай залуу тавдугаар сургуульд эмчийн үзлэгт энэ сарын 05-ны өдөр орсон байна. Гэтэл түүний долоон шүдийг авч шууд цэрэгт явуулахаар завдсан байна. Ар гэрийхэнтэйгээ золоор холбогдож миний долоон шүдийг авчихлаа хэмээн ярьжээ. Айж сандарсан түүний ар гэрийхэн хэл ам хийсээр хүүгээ цэргийн албанаас авч хоцорсон байна.

 Эр цэргийн албанд мордохоор эмчийн үзлэгт орсон 21 настай залуу шөнөжин халуурч хоносон бөгөөд шүдийг нь авсан эмчийн тайлбараар ёзоорыг нь авсан төдий гэж хариулжээ. Мөн 21 настай залуутай хамт эмчийн үзлэгт орсон залуугийн таван шүдийг нэг дор авч шууд цэрэгт явуулсан тухай залуугийн ар гэр бидэнд мэдээллэсэн юм.

21 настай залуугийн ар гэрээс бидэнд мэдээлэл өгөхөөс татгалзсан. Харин тэдний өгсөн мэдээллээр ЗХЖШ болон дүүгийнхэн долоон шүдийг нэг дор авсан эмчид нь гомдолтой байгаагаа илэрхийлсэн юм.  Тэдний таньдаг нэгэн эмэгтэй 21 настай залууд тохиолдсон зүйлийг фейсбүүк хуудсандаа нийтэлсэн байсныг устга гэж хэн нэгэн албан тушаалтан сүрдүүлсэн талаар мөн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд битгий яриа өг гэж дарамталсан талаар залуугийн ар гэр нуугаагүй

 

  • Хан хиллс
    Хан хиллс
    • Энэ долоо хоногт

    • Энэ сард

    • Энэ жилд

    Хан хиллс