УЛСЫН ХАРЦАГА Б.БАТ-ӨЛЗИЙ ЗОХИСГҮЙ ҮЙЛДЭЛДЭЭ УУЧЛАЛТ ГУЙЖЭЭ

З. Гантулга
Сэтгүүлч
З. Гантулга
5-р сар 8 08:57
УЛСЫН ХАРЦАГА Б.БАТ-ӨЛЗИЙ ЗОХИСГҮЙ ҮЙЛДЭЛДЭЭ УУЧЛАЛТ ГУЙЖЭЭ

Улсын арслан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаанд Улсын харцага Б.Бат-Өлзий давсан бөхийнхөө хөл рүү өшиглөж зохисгүй үйлдэл гаргасан.

Б.Бат-Өлзий аймгийн арслан Э.Сумъяабатыг дэвжээн дээр өшиглөсөн зохисгүй үйлдэл байлаа. Ёс зүйгүй авир гаргасных нь төлөө МҮБХноос түүний давааны шагналыг нь өгөхгүй байх шийдвэр гаргасан юм

Ёс жудаггүй хэмээн  шүүмжлэлд өртсөн Б.Бат-Өлзий харцага өчигдөр өөрийнхөө цахим хуудсаараа дамжуулан түмэн олноосоо уучлалт гуйжээ.

Харцага Б.Бат-Өлзий “Тавдугаар сарын 05-нд болсон Арслан цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдааны 4-ийн даваанд Булган аймгийн арслан Сумъяабаттай таарч барилдааны явцад миний тохой хүрсэн боловч, дахин гуд татсан энэ үйлдэлд миний хувьд бухимлан зохисгүй үйлдэл гаргасандаа Монголынхоо бөх сонирхогч нийт ард түмнээсээ уучлалт гуйж байна” гэж бичжээ.

  • Хан хиллс
    Хан хиллс
    • Энэ долоо хоногт

    • Энэ сард

    • Энэ жилд

    Хан хиллс