ХЭНТИЙ: Ирэх аравдугаар сараас төрийн албан хаагчдыг “ҮНДЭСНИЙ БИЧИГ”-ийн сургалтад хамруулна


Хэнтий аймаг дахь Эх хэлний бодлогын салбар зөвлөл энэ сарын 28-нд хуралдан ирэх аравдугаар сараас төрийн албан хаагчдаа “ҮНДЭСНИЙ БИЧИГ”-ийн сургалтад хамруулахаар шийдвэрлэжээ. Уг хурлаар Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 96 дугаар тогтоолоор баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”, “Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 07 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, 2025 оноос төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ үндэсний хос бичгээр хөтлөн явуулах бэлтгэл ажлын талаар хэлэлцсэн аж. 

Энэ хүрээнд ирэх аравдугаар сараас эхлэн төрийн байгууллагын гадна болон өрөө тасалгааны хаяг, албан хаагчдын нэрийн хуудсыг үндэсний хос бичгээр бичих, албан хаагчдын хос бичгийн мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалтын төлөвлөгөөг жил бүр гарган мөрдүүлэх юм байна. Түүнчлэн төрийн байгууллагын албан ёсны цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээж буй мэдээ мэдээллийг хос бичгээр нийтэлдэг байх зэрэг ажлуудыг хэрэгжүүлэх аж.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголд Хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлаж сайт хаасан болон үүсээд буй асуудлуудад Олон Улсын сэтгүүлчдийн холбоо анхаарч эхэллээ 6 цагийн өмнө
Сумын төвийн сурагчид аймгийн төвийн сурагчдаас нэг жилээр хоцорч байна 8 цагийн өмнө
5 хоногийн цаг агаарын УРЬДЧИЛСАН МЭДЭЭ 9 цагийн өмнө
Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийн төслийг баталлаа 9 цагийн өмнө
С.Одонтуяа: Цөөхөн хүн амтай бид цагдан хорионоос татгалзах ёстой, шүүхээс эцэслээгүй байхад 42 сар цагдан хорьсон тохиолдол байна 9 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн асуудал олон улсын анхааралд оржээ 9 цагийн өмнө
Цахим шилжилтийг шинэ шатанд гаргах 120 хуулийн өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцүүлэхэд бэлэн боллоо 9 цагийн өмнө
Гамшигт үзэгдлээс 20 гаруй айлын гэр нурж, найман сум цахилгааны хязгаарлалтад оржээ 9 цагийн өмнө
0-5 насны хүүхдүүдийн дунд томуугийн өвчлөл их, эдгэрэлт удаан байна 9 цагийн өмнө
Ц.Алтанцэцэг: Хүүгийнхээ төлөө хөөцөлдсөн 20 жилийн минь гомдол дууслаа, одоо эгч нь өөрөө зорилгоо биелүүлж дээлээ оёно 10 цагийн өмнө
Ч.Хүрэлбаатар: Нэр дэвших санаатай хүмүүс айл өрхүүдээр яваад, мөнгө тараагаад эхэлчихсэн байна 10 цагийн өмнө
Автомашин хулгайлдаг 17-19 насны бүлэг этгээдүүдийг саатуулжээ 10 цагийн өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дэд бүтэц, нийтийн тээврийн хүртээмжтэй байдал чухал хэрэгцээтэй байна 11 цагийн өмнө
GenZ Loyalty аян дуусахад цөөн хоног үлдлээ 12 цагийн өмнө
Д.Алтантуяа: Охиныг минь дайрч хөнөөчихөөд байхад машин төлж өг, хохирлын мөнгө өгөхгүй гэж сүрдүүлсэн өмгөөлөгч Х.Ундрах-Оргилыг шалгуулах гомдол гаргалаа 13 цагийн өмнө
Амлалтаа биелүүлдэггүй парламент! 13 цагийн өмнө
Н.Өнөрцэцэг сэтгүүлч найман ишигний хэрэгт нөлөөлсөн гэж үзээд байгааг ойлгохгүй байна 13 цагийн өмнө
“Урт цагаан”-ыг нийслэлийн өмчийн бүртгэлээс хаслаа 14 цагийн өмнө
С.Ганбаатар: Эрх баригчид Н.Өнөрцэцэг сэтгүүлчийг ажлаа хийснийх нь төлөө хууль хяналтын байгууллагаар далайлгаж, айлгаж ичээх асуудал гарсан байна 14 цагийн өмнө
Л.Гантөмөр: Н.Өнөрцэцэгийг хамгаалаарай, та бүхэн сэтгүүлчдээс хэзээ ч өс нэхэж болохгүй 15 цагийн өмнө