Дэлхий дахинаа жилдээ ганц удаа хамгийн том, олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүн нэг дор хямдардаг, хэмнэлтийг эрхэмлэгчдэд зориулсан өдөр болох Хар Баасан гараг хараахан болоогүй байгаа ч ХЯМДРАЛЫН ЗАРУУД хэдийн хөвөрсөөр байна.
11 сар гармагц Дэлхийн томоохон хотуудад хямдралын сарын худалдаа үргэлжилж дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүс Black Friday, Thanks Givingday, Cyberday зэрэг СУПЕР ХЯМДРАЛЫН өдрийг иргэд тэсэн ядан хүлээж, эртнээс юу авахаа төлөвлөн бэлдэж, үүрийн 5 жинтэй уралдан худалдааны төвийн гадаа дугаарлан зогсдог.
Тэгвэл Манайд ч бас “ХАР БААСАН ГАРИГ” хямдралыг 11 сард том жижиг гэлтгүй худалдааны төв болон брэндүүд энэхүү хямдралтай худалдааг зарлаад 8 жилийн нүүрийг үзжээ. Эдийн засаг хүндэрч, үнийн өсөлт, бараа бүтээгдэхүүний хомсдол гээд иргэдийн худалдан авах чадвар сул байгаа энэ үед томоохон аж ахуй нэгжүүд ийнхүү огцом үнийн хямдрал зарлаж байгаа нь иргэдийн талархлыг хүлээх нь дамжиггүй. Гэхдээ бодит хямдрал эсэхэд эргэлзэх асуудал цөөнгүй гардаг.
Иргэддээ ХЯМРАЛЫН ЭСРЭГ ХЯМДРАЛААР бэлэг барьж буй хэн бүхэнд талархал илэрхийлэх нь зүй ёсны хэрэг билээ. Монголдоо хамгийн анхны “ХАР БААСАН ГАРИГ”-ийн хямдрлыг танилцуулсан 100% үндэсний хөрөнгө оруулалттай, орон даяар 600 мянга гаруй үнэнч хэрэглэгчидтэй "Номин" дэлгүүрийн хямдрал нь бодит бөгөөд итгэл даахуйц байдгийг хашир хэрэглэгчид андахгүй мэднэ.
Монголын анхдагч сүлжээ дэлгүүр “Номин”-гийн хямдралд үнэнч хэрэглэгчид нь эргэлзээгүй итгэдэг гэж хэлж болно. Номингийн бараа өргөн сонголттойн дээр үргэлж шинэ, бусдаас шинэлэг содон урамшууллыг хэрэглэгч нартаа олгодог нь хэрэглэгчдийн ташаалд нийцдэг гэхэд хилсдэхгүй. Шинэлэг бүхнийг худалдааны салбарт нэвтрүүлэж буй НОМИН-ийн хамт олон 8 дах жилдээ BLACK FRIDAY SALE зарлаж байгаа юм байна.
Энэ удаад Номингийн BLACK FRIDAY SALE 10 мянган нэр төрлийн бараа 10-80 хувь хямдрахаар болжээ. Тэд 2022/11/18, 19-ний өдрүүдэд хэрэглэгчдэдээ хүссэн бараагаа урьдчилгаагүй, шимтгэлгүй 6 хуваан төлөх алтан боломжийг олгож байгаа юм байна. ХЯМДРАЛЫГ ашиглаад хэрэгцээгээ хангах БОЛОМЖ болгон санхүүдээ хэмнэлтийг хийгээрэй. Худалдан авалт бүрээсээ хэмнэлт эдлэх сонголтыг танд үлдээе.
Сэтгэгдэл (3)