Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд хэвтэн эмчлүүлж байсан эмэгтэй биедээ гэмтэл авсан байсныг ар гэрийнхэн нь хоёрдугаар сарын 04-ний өдрийн эргэлтээр очихдоо мэдэж улмаар Цагдаагийн байгууллагад хандсан тухай мэдээллийг манай сайт уншигч та бүхэнд хүргэж байсан.
Тухайн өвчтөн яаралтай тусламжаар тухайн эмнэлэгт хүргэгдэн ирсэн байна. Ар гэрийнхэн нь эмнэлгийн тусламж үйлчилгээнд найдаж байсан ч эмнэлгийн орчинд өвчтөн хавирган тус газраа цохиулж, нүд, гуяны ар хэсэгтээ хөхрөлт авсан байгаад харамсаж буйгаа манай сайтаар дамжуулан илэрхийлж байна.
Тус эмнэлгийн ... тасаг "ачаалал их, олон өвчтөн байдаг бид хүн нэг бүрийг харж чадахгүй" хэмээн эмнэлэгийн асрагч, харгалзагч хэмээх ээлжинд гардаг дөрвөн хүн хэлж байсан хэдий ч өөрийгөө хянах чадваргүй, толгой нь эргэж орчин тойрноо ч мэдэхгүй болсон эмэгтэйчүүдийг архины хамаарлаас болж ирсэн эрэгтэйчүүдтэй нэг тасагт өөд өөдөөс харсан өрөөнд хэвтүүлэн эмчилж байгаа нь сэтгэл зүйн хувьд өөрчлөлттэй эрэгтэй, эмэгтэйг нэг тасагт, нэгдсэн коридор, тарианы өрөө, ариун цэврийн өрөөнд хамт байлгаж байгааг шүүмжилж, эрүүл мэндийн байгууллагын тогтолцоо буруу байгаад гомдож байгаагаа хэлж байна.
Өвчтөн тухайн тасагт анх удаа хэвтсэн байна. Ар гэрийнхний зүгээс "эмчилгээнд нь найдаж, эмч нартаа итгэж, өвчтнийг өдрийн хоёроос гурван удаа эргэдэг байсан. Анх ирсэн нөхцөл байдлыг бодвол сайжирсан ч толгой нь эргэж, гуйвсан байдалтай байсан. Тухайн өвчтөнд яг ямар эмчилгээ хийж байгааг нарийн хэлж өгөөгүй, эмнэлэгийн хоол ирдэг ч асрагч нар нь өөрийгөө хянах чадваргүй байгааг нь мэдсээр байж хоол байтугай, ус ч өгдөггүй байсан. Бид өдөртөө хоёр удаа эргэж очдог байсан тулдаа хоол, цайг нь идүүлдэг байсан гэдгийг онцоллоо. Өмнөх өдөр нь буюу хоёрдугаар сарын 03-ний орой 17:00 цаг орчимд эргэлтээр очиход биед нь ямар нэгэн хөхрөлт үүсээгүй байсан. Гэтэл маргааш нь ирэхэд ийм болсон байна. Яагаад ар гэрт нь мэдэгддэггүй юм бэ? эмнэлэгийн цагаан хэрэглэл байгаа болохоор гэрээс нь авахгүй гэж буцаагаад байсан цагаан хэрэглэлийг яагаад өгч оруулж болохгүй, ямар орон дээр, ямар хүмүүстэй нэг өрөөнд байгааг харуулж болохгүй байгааг удаа дараа асуухад гадны хүн оруулахгүй гэдэг л тайлбар өгсөн. Өрөөндөө долуулаа байдаг гэсэн. Тэр ч бүү хэл өвчтний модон аяга, халбагыг ч аваагүй. Энэ хугацаанд ямар ихээр эрхээ зөрчүүлж байсан бол гэдгийг төсөөлж чадахгүй байна. Хэрэг гарсан өдөр өвчтний гадуураа өмсөж байсан өмд нь байхгүй, асуухаар угаачихсан гэж хэлж байгаа ч аваад явая гэхэд гурван цаг хайгаад олоогүй. Тэр ч бүү хэл цагдаа нарыг ороход цагаан хэрэглэлийг нь нэг бол угаачихсан, нэг бол мэдэхгүй гэж мэдүүлсэн гэж байгаа. Энд ажлаа чин сэтгэлээсээ хийдэггүй юм гэхэд мэдэх хүн алга. Эмч, сувилагч, асрагч нар төрийг төлөөлж, төрдөө тангараг өргөсөн хүмүүс хэмээн итгэж бид хүнээ хэвтүүлсэн. Үнэхээр эмнэлгийн тусламж хэрэгтэй болоод яах ч аргагүй 103-аар хүргэгдсэн.
Үүдээр ороход тамхины саарал утаатай, өвчтнүүд гэх гартаа шивээстэй янз бүрийн эрчүүд эрүүл хүн шиг алхаж байхад дийлэнх эмэгтэйчүүд нь эмчилгээндээ толгой нь эргэж, мансуурсан, өөрийгөө хянах чадваргүй байгааг хэн ч харсан мэдэх атал нэг дор байлгаж байгаа нь хүний эрхийг зөрчих хамгийн том нөхцлийг бий болгосон гэж харагдхаар. Эмч, ажилчдын орчин хүнд, бүх өвчтнийг хяналтандаа байлгах боломжгүй нь ойлгомжтой. Гэтэл өрөө, булан бүрийг камержуулаагүй үүдний хэсэгт л нэг камер харагддаг, энд ямар ч хүн ирэх боломжтой гэтэл бүх хүнийг галзуу солиотой мэтээр хүлээн авч, харьцаж байгаа эсэхийг хянах бүр ч боломжгүй, өвчтнүүд хоорондоо эсвэл эмнэлэгийн ажилтныг гэмтээх, цаашлаад амь насанд халдах үйлдэл гарсан бол гэмт этгээдийг илрүүлэх камер байхгүй, тусгаарлах хаалт ч байхгүй гээд хүний эрхийн мэдрэмжгүй, мэдрэмжгүй гэдэг үг гоёдох хүний эрх яригдах ч үгүй газар энд л байдаг юм байна. Энд байгаа хүмүүс үнэхээр нийгмээс тусгаарлагдсан юм байна, төр нь ч хардаггүй, зарим ар гэрийнхэн нь хаячихсан ийм л амьдрал энд байна. Бидний хардаж байгаагаар энд хэн нэгний танил эрүүл, энгийн хүн хэвтдэг ч байж болохоор юм билээ. Шоронгоос гарсан, архины хамааралтай ямар ч хүн байж магадгүй. Энийг хянадаг, ямар оношоор хэвтүүлдэг нь тодорхойгүй гэж ойлгож байгаа. Эцэст нь авлигад идэгдсэн нийгмийн бас нэгэн хохирогчид нь энд байгаа хүмүүс юм байна. Адаглаад нэг эмнэлэг бариад өгөх бүү хэл эр, эмээр нь салгаад тусгаарлах хана ч бариад өгөөгүй байна шүү дээ. Эмч, ажилчдынх нь цалин төрийн үйлчилгээний албан хаагчаар л цалинждаг байх. Цалин хангамжийг нь нэмээд олон улсаа байг гэхэд нинжин сэтгэлтэй хүмүүсийг өндөр цалин хангамжаар хангаад өгөхөд болохгүй зүйл байхгүй шүү дээ. Энд ажиллах хүн олддоггүйг мэднэ. Гэлээ гээд хорих ял эдэлж байсан хүнийг ч ажилд авдаг юм билүү мэдэхгүй байна. Энд хүний эрхийн байгууллага анхаарлаа хандуулаач ээ, цагдаагийн байгууллагын чиг үүрэгтээ энэ эмнэлгийн орчинд хяналт тавих эрх, үүргийг оруулж өгөөч, төсвөө нэмээд энд хүн эмчлүүлэх нөхцлийг нь бүрдүүлж өгөөч, дан ганц бидэнд тохиолдсон үйлдэл биш өмнө нь ч хойшид ч ийм үйлдэл гардаг, гарахыг үгүйсгэхгүй ийм л орчинд эмнэлгийн үйл ажиллагаа явагдаж байна, салбарын сайд нь нэг өдрийнхөө ядаж нэг цагийг зарцуулаад тасаг бүрээр нь шагайчихаасай, шинэ сайд хийх ажлаа мэдэхгүй байгаа бол эндээс ажлаа эхлүүлээсэй гэж хүсэж байна. Хариуцлага хүлээх чадваргүй хүмүүстэй биш тогтолцоогоо хараагүй төрийнхөнтэй хариуцлага ярих болно. Эцсээ хүртэл олон мянган ийм нөхцөлд эмчлүүлж байгаа Монголын өнцөг булан бүрт байгаа сэтгэцийн эмнэлгийн үйлчлүүлэгчдийн төлөө явах болно" гэдгээ манай редакциар дамжуулан хэллээ.
Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд шүүх шинжилгээний дүгнэлт хоёр долоо хоногийн дараа гарах аж.
Сэтгэгдэл (41)