БНТУ-ын Хатай хотоо шинэ мэдээ ирүүллээ.
Манай улсын аврах баг тав дахь өдрөө гамшгийн голомтот Хатай хотод авран хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.
Ажиллагааны үеэр орон нутгийн цагаар 17 цагийн орчимд нуранги доороос 20 мянган ам.доллар, үнэт эдлэл илрүүлж улмаар ар гэр болон цагдаагийн албаныханд хүлээлгэн өгчээ.
Түүнчлэн орон нутгийн цагаар 17:40 цагт барилгын нурангиас нэг хүний цогцсыг илрүүлэн эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгөв. Одоогоор авран хайх ажиллагаа үргэлжилж байна.
Сэтгэгдэл (18)