Сэрэмжлүүлэг: Цас орж, явган шуурга шуурна

Н.Мижидмаа
2023/03/15

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөө маргаашдаа уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай байна.

2023 оны 03-р сарын 14-ний 20 цагаас 03-р сарын 15-ны 20 цаг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулс болон Халх голын хөндийгөөр цас орж, явган шуурга шуурна. 

Салхи: Ихэнх нутгаар баруун  хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс  голын хөндийгөөр -21...-26 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -18...-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -5...-10 градус, бусад нутгаар -11...-16 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -7...-12 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Ерөө, Туул, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -2...-7 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +7...+12 градус, Хангайн нурууны өвөр бэлээр +2...+7 градус, бусад нутгаар -3...+2 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -18...-20 градус, бусад хэсгээр -14...-16 градус, өдөртөө -5...-7 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -18...-20 градус, өдөртөө -8...-10 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -19...-21 градус, өдөртөө -7...-9 градус  хүйтэн  байна.

 2023 оны 03 дугаар сарын 16-наас 03 дугаар сарын 20-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

  18-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 19-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 19-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. 16, 17-нд нутгийн баруун хэсгээр, 18-наас ихэнх нутгаар өдөртөө дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -5...-10 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -13...-18 градус  хүйтэн, өдөртөө -4...+1 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +9...+14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -9...-14 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус  дулаан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.194
2023/03/15
0
0
Энэ гурван сард их хүйтэн байх юм шиг байна.
Хариулах
Шинэ мэдээ
Төрийн банк “хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээл”-ийг олгоно 9 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг хүчиндсэн этгээдэд бүх насаар хорих ял оноолоо 10 цагийн өмнө
ТАНИЛЦ: Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарыг хэдэн гишүүний саналаар "явуулсан" бэ 10 цагийн өмнө
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Авлигатай тэмцэхэд тулгамдаж буй сорилт, ололт амжилт” сэдэвт олон улсын хуралд оролцож байна 10 цагийн өмнө
Э.Сумъяажаргал гэх эмэгтэйн захиалгаар хүчиндэх гэмт хэрэг үйлдэн, бусдын эд хөрөнгийг хууль бусаар авчээ 10 цагийн өмнө
Улсын дээд шүүхэд Европын холбооны зөвлөхүүд ажиллалаа 11 цагийн өмнө
ГССҮТ-ийн эмч нар бүрэн тасарсан мөчийг эргүүлэн залгах 200 дахь мэс заслаа амжилттай хийлээ 11 цагийн өмнө
Шуурхай: Н.Наранбаатарыг авч үлдэн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан хоёрын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр УИХ шийджээ 11 цагийн өмнө
Цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг анхааруулж байна 11 цагийн өмнө
Д.Мөнхбаатар: Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэн баталсан гэх БГД-ийн ИТХ-ын 18 төлөөлөгч олонх болж чадахгүй 12 цагийн өмнө
Технологи шинэчлэгдэж, бид дасан зохицдог 12 цагийн өмнө
Бусдыг айлган сүрдүүлж “Lexus 570” автомашиныг хууль бусаар шилжүүлэн авчээ 12 цагийн өмнө
Д.Сумъяабазар: Хүүхдийн паркийн 10,2 га талбайн зураг төсөл батлагдсан, удахгүй Нийслэлчүүд амарч зугаална 13 цагийн өмнө
Голомт банк “Алтны Форум 2023” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа 13 цагийн өмнө
Цахилгаан шат болон хаалга цонхонд тавигдах ерөнхий шаардлагыг хотын стандартад орууллаа 13 цагийн өмнө
Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг Ерөнхий сайд хүслээ 13 цагийн өмнө
Богдхан төмөр замын чигийн дагуух 496 га зурвас газрыг тусгай хэрэгцээнд авахыг дэмжлээ 14 цагийн өмнө
О.Цогтгэрэл: Олон нийтэд таалагдахын тулд гурван гишүүнийг золиос болгож байна 14 цагийн өмнө
Н.Наранбаатар: Би хуучин байраа зарж, УИХ-аас өгдөг 50 сая төгрөгийн дэмжлэгээр хотод байртай болсон 14 цагийн өмнө
Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн гэрээнд талууд гарын үсэг зурлаа 14 цагийн өмнө