Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан баг /аймгийн төвөөс зүүн зүгт 168 км, салбарын байрлалаас баруун урд зүгт 0.8 км/-т Гэрэлтүүлгийн цамхаг дээрээс 1 хүн амиа хорлох гээд байна гэсэн дуудлагыг 04.25-ны өдрийн 20:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход, иргэн Ш /29 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ 8 метрийн өндөртэй гэрэлтүүлгийн цамхаг дээрээс олсоор хоолойгоо боомилохыг завдан хөл алдаж хоолой нь боогдсон тул 21:21 цагт эсэн мэнд буулгаж, Хүдэр сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн.
Эх сурвалж: ОБЕГ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна