ЭМГЭНЭЛ: Намхайн Төмөрхүү


Одоогийн Социал Демократ Монголын Залуучуудын холбоо буюу хуучнаар Монголын Ардчилсан Социалист Залуучуудын холбоо(МАСЗХ), Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбоо (НАМЗХ)-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бидний эрхэм, дотны нөхөр Намхайн Төмөрхүү таалал төгссөнд түүний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь МАСЗХ, НАМЗХ-нд нэгэн үе мөр зэрэгцэн явсан үе, үеийн удирдлага, журмын найз, нөхөд болон Социал Демократ Монголын Залуучуудын холбооны мянга, мянган гишүүд дэмжигчид, залуучуудын зүгээс гүнээ эмгэнэл илэрхийлж байна. Н.Төмөрхүү нь 1975 онд Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд төрсөн. 1983-1993 онд Өвөрхангай аймгийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль, 1994-1997 онд Монгол Улсын Их Сургуулийн Физик Электроникийн Сургууль, 2003-2005 онд Санхүү Эдийн Засгийн дээд сургуулийг тус тус төгсжээ. Мөн БНХАУ-д барилгын менежментийн курст суралцан мэргэжил дээшлүүлжээ. Тэрээр 2003 оноос “Өндөрбуянт Холдинг” ХХК-ий ерөнхий менежер, захирал, ТУЗ-ын дарга, 2014-2015 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд, 2016 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга 2017 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, 2018-2020 он ЮУ БИ ЭЙЧ группын ТУЗ-ын дарга, 2020-2021 он Хөдөө Аж ахуйг дэмжих сангийн захирал, 2021-2023 он ЮУ БИ ЭЙЧ группын ТУЗ-ын даргаар ажиллаж байлаа.

Бидний эрхэм, дотны нөхөр Н.Төмөрхүү нь 26 жилийн түүхтэй одоогийн Социал Демократ Монголын Залуучуудын холбоо буюу хуучнаар МАСЗХ, НАМЗХ-ны Удирдах зөвлөлд 12 жил зүтгэн, энэхүү байгууллагыг үндэсний хэмжээний томоохон байгууллага болон бэхжихэд үнэтэй хувь нэмрээ оруулсан билээ. Тэрбээр Монголын залуучуудын оролцоо, эрх ашиг, улс төр, нийгмийн манлайллыг дээшлүүлэхийн төлөө өөрийн залуу насны эрч хүч, эрдэм мэдлэг, оюун ухаан, зүрх сэтгэлээ харамгүй зориулан МАСЗХ болон НАМЗХ-нд;- 2007-2010 онд МАСЗХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүнээр, - 2010-2015 онд НАМЗХ-ны Дэд ерөнхийлөгчөөр; - 2015-2019 онд НАМЗХ-ны Бодлогын зөвлөлийн гишүүнээр тус тус сонгогдож, Монголын залуучуудыг түүчээлэн нийгмийн хөгжил шинэчлэлд удирдан манлайлж, нэгэн цаг үеийн залуучуудын тод өнгө, дуу хоолой төлөөлөл нь байлаа.

Бидний эрхэм, дотны нөхөр Н.Төмөрхүүгийн маань удирдан зохион байгуулах, манлайлах чадвар, тууштай зарчимч, эгэл даруу, хүнлэг, нөхөрсөг, хамт олноо гэсэн тусархуу эрхэм нандин зан чанар, Монголын залуучуудын төлөөх үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь МАСЗХ, НАМЗХ, Социал Демократ Монголын Залуучуудын холбооны мянга мянган залуучууд, мөр зэрэгцэн хамтдаа зүтгэж байсан найз, нөхөд бид бүхэн нь ямагт дурсан санах болно.

МОНГОЛЫН АРДЧИЛСАН СОЦИАЛИСТ ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО (МАСЗХ) НИЙГМИЙН АРДЧИЛАЛ МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО(НАМЗХ), СОЦИАЛ ДЕМОКРАТ МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ үе үеийн удирдлага, ГИШҮҮД ДЭМЖИГЧИД


3
angry
0
care
3
haha
0
liked
1
love
8
sad
3
wow

Сэтгэгдэл (11)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:310:3ab6:e996:6b5c:cd5b:39c9
2023/09/02
0
0
Ум ма ни бад мэ хум
Хариулах
202.126.89.143
2023/08/28
0
0
Um ma ni bad me xum
Хариулах
66.181.161.199
2023/08/28
0
0
Ум ма ни бад мэ хум
Хариулах
66.181.161.87
2023/08/28
0
0
Эмгэнэл илэрхийльe.
Хариулах
202.9.46.161
2023/08/27
0
0
АН намын бас нэг хулгайч далд орждээ...ха ха
Хариулах
202.126.90.44
2023/08/30
0
0
МАН гэж байна.
Хариулах
2405:5700:300:de05:a9cb:6076:238f:ec4e
2023/08/28
0
0
МАН юм биш үү ядаж аль намы нь мэдэж бичээ
Хариулах
2405:5700:301:76a4:2d52:8fbd:4b48:7889
2023/08/27
1
0
Элдэв улс төржилт популизмгүй хмйх юмаа хийчдэг нам гүм л амьдахлаг залуу байсан шүү
Хариулах
2405:5700:328:2567:30cf:13f7:9296:d725
2023/08/27
0
0
Энхбаяртай нийлж Оргил сувилалын газрыг бүхэлд нь үнэгүй авч байсан нөхөр
Хариулах
213.87.152.28
2023/08/25
0
1
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах
59.153.114.72
2023/08/25
0
0
Ум ма ни бад мэ хум
Хариулах
Шинэ мэдээ
Охиныг хайх ажилд ОБЕГ-аас нисдэг тэрэг гаргалаа 9 минутын өмнө
Тодруулга: “Нисдэг тэрэг бий, гэхдээ хөөргөх эсэх нь одоогоор тодорхойгүй байна” 9 цагийн өмнө
Азийн наадмаас Б.Чинзориг алтан медаль хүртлээ 10 цагийн өмнө
ЦЕГ: Охины хэрэгт холбогдуулан “Г”-г Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс олж тогтоон, хэргийг шалгаж байна 11 цагийн өмнө
Машиндаа суулгаж явсан иргэн “охиныг хөнөөсөн” гэж мэдүүлжээ 12 цагийн өмнө
Охиныг машиндаа суулгаж авч явсан иргэнийг сэжиглэж, саатуулаад байна 13 цагийн өмнө
Б.Энхбаяр: Удирдах зөвлөл улс төрийн шийдвэр гаргалаа 13 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Ногоон автобусны асуудалд Дарханаас сонгогдож байсан өмнөх гишүүд холбоотой 13 цагийн өмнө
"Ногоон автобус"-ны хэргээр А.Ганхуяг, Ж.Эрдэнэбат, Б.Түмэнжаргал нарыг нэг сарын хугацаатай цагдан хорихоор боллоо 14 цагийн өмнө
ТЭЦ-4 станцад гэмтлийн улмаас Өвөрхангай, Архангай, Төв аймгуудаар цахилгаан тасалж болзошгүй 14 цагийн өмнө
Х.Нямбаатар: Амаргүй шийдвэр байлаа, гэхдээ гомдоллохгүй, цаашид давс мэт шорвог шийдвэрүүд гарна 14 цагийн өмнө
“Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа - 2023” эхэллээ 14 цагийн өмнө
МАН-ын УЗ: ХЗДХ-ийн сайдад Б.Энхбаяр, Түгжрэлийн сайдад Б.Дэлгэрсайханг нэр дэвшүүллээ 16 цагийн өмнө
О.Хангай: Бүх зүйл ил болвол допингтой хүмүүсийн тоо нэмэгдэнэ үү гэхээс хасагдахгүй 16 цагийн өмнө
Tout'en Hypermarket Монголд анх удаа бүх бараагаа үйлдвэрийн болон импортын үнээрээ худалдаалж эхэллээ 16 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Нийслэлийн авлигатай тэмцэхэд Засгийн газар бүх талын дэмжлэг үзүүлнэ 17 цагийн өмнө
Аравдугаар сарын нийгмийн халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь 17 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй 17 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 18 цагийн өмнө
Сайншандад алга болсон 12 настай охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 18 цагийн өмнө