Энэ намар өвөл бид хэрхэн хувцаслах вэ: Дулаан урлалаар хээнцэр хэв маягийг ГОВЬ санал болгож байна


Дэлхийн загварын ордны бүтээлч дизайнерууд сүүлийн жилүүдэд тав тухыг эрхэмлэн, хэрэггүй зүйлсэд ач холбогдол өгөхөө багасгаж биед эвтэйхэн, олон чимэг зүйлтгүй энгийн загваруудыг шинэ цуглуулгуудаараа дамжуулан онцолсоор байгаа билээ. Үүнийгээ дагаад минимал атлаа чанарыг илэрхийлсэн хэв маяг загварын салбарт хүчтэй байр суурь эзлээд байна. Харин “ГОВЬ” дэлхийн загварын чиг хандлагатай хөл нийлүүлсэн шинэ цуглуулгаа хэрэглэгчдэдээ хүргэлээ. Эрхэмсэг байдлын илэрхийлэл болсон ноолуураар энгийн хэр нь үнэ цэнийг илэрхийлсэн загварууд тус цуглуулгад багтжээ.

Ноолуурын өөрийнх нь өнгө болон үнэт зүйлийг голчилсон ГОВЬ-ийн намар өвлийн “Ванилла–Органик 23-24” цуглуулга нь байгалийн энгийн боловч давташгүй элемент болох далайн давлагаа, гэрэл сүүдэр болон Ванилла цэцгийн гоо үзэмжийг онцлон ноолууран дээр урласан байна. “ГОВЬ”-ийн Намар өвлийн улиралд зориулан гаргасан уг цуглуулга нь дээд зэргийн тав тухтай суулт болон бүх төрлийн биеийн галбирт тохирох силуэтийг эгэл хэр нь шигтгээ болсон деталиар чимэн, сүлжээсний тоглолтыг гоёлын оёдолтой хослуулснаараа онцлогтой. 

Энэ жилийн намар өвлийн трэндийг тодорхойлох “Ванилла – Органик 23-24” цуглуулгын загварууд төдийгүй зураг авалтын өнгө төрх нь ч их шинэлэг болсон нь уншигч танд бэлхнээ харагдана. Тухайлбал мод агаад өндөрлөг газарт орших хад чулууг зураг авалтад ашигласан нь ноолуурын үндсэн шинжтэй байгаль эхийн холбоогоор нэгдэн нийлж буй нь хүн байгалийн зохилдлогыг олон талаас нь мэдэрч болох сэдлийг танд төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна. “ГОВЬ”-ийн загвар болон зураг авалтууд хэрэглэгчдэдээ байгаль эхтэй холбон уядаг бөгөөд энэ удаагийн хувьд байгалийг нүдээр харж урлалаас нь түүнийг мэдэрч болох сэдлийг бий болгосон цогц мэдрэмжийг төрүүлэх цуглуулга болжээ хэмээн онцлохыг хүслээ.

“ГОВЬ”-ийн намар өвлийн “Ванилла – Органик 23-24” цуглуулгын онцлог:

  • Малгайтай болон урт, богино төрөл бүрийн кардиганы сонголтыг хэрэглэгчдэд санал болгосон байна. Ингэснээр та навч шарласан намрын сэрүүнд ч цас хаялах өвлийн улиралд ч загварлаг, дулаан байж болох юм.

  • Мөн гар сүлжээсээр сүлжсэн мэт том сүлжээстэй загварууд, кебель болон аран сүлжээсний тоглолтуудыг цуглуулгад нэмж өгснөөр илүү сонирхолтой илэрхийлэмжийг гаргасан бөгөөд бүсгүй таны хэв маягийг улам илүү чимнэ гэдэгт итгэлтэй байна.

Намар өвлийн “Ванилла – Органик” 23-24 цуглуулгад багтсан бусад загваруудаас:


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.149.231
2023/09/18
0
0
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Meetme.pw
Хариулах
Шинэ мэдээ
О.Хангай: Бүх зүйл ил болвол допингтой хүмүүсийн тоо нэмэгдэнэ үү гэхээс хасагдахгүй 12 минутын өмнө
Tout'en Hypermarket Монголд анх удаа бүх бараагаа үйлдвэрийн болон импортын үнээрээ худалдаалж эхэллээ 14 минутын өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Нийслэлийн авлигатай тэмцэхэд Засгийн газар бүх талын дэмжлэг үзүүлнэ 1 цагийн өмнө
Аравдугаар сарын нийгмийн халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь 1 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй 1 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 2 цагийн өмнө
Сайншандад алга болсон 12 настай охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 2 цагийн өмнө
Х.Нямбаатар Хотын Засаг даргын ажлыг дангаар гүйцэтгэнэ гэв 2 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Би “Тэнүүн огоо” компанийн А.Ганхуяг гэдэг хүнтэй огт уулзаж байгаагүй 3 цагийн өмнө
Голд живсэн байж болзошгүй 38 настай эрэгтэйг эрэн хайж байна 4 цагийн өмнө
МАН-ын Удирдах зөвлөл 12 цагт хуралдана 4 цагийн өмнө
2024 ОНЫ ТӨСӨВ: УИХ-ын болон орон нутгийн ээлжит сонгуульд нийт 72.2 тэрбум төгрөг зарцуулна 4 цагийн өмнө
Залуу гэр бүл: Виз гараагүйд баярладаг, Монголдоо ажиллаад өөрсдийн байртай болсондоо баяртай байна 5 цагийн өмнө
Батсүмбэр сумын Сөгнөгөр рүү нэвтрэх иргэдээс 2000 төгрөгийг үндэслэлгүйгээр авч байсан нь тогтоогджээ 5 цагийн өмнө
Улаанбаатарт 14 хэм дулаан 7 цагийн өмнө
Дорноговь аймагт 12 настай охин сураггүй алга болж, аймгаас орох гарах хөдөлгөөнийг хааж шуурхай хуралдаж байна 15 цагийн өмнө
Дасгалжуулагч Д.Батням, Гавьяат тамирчин Г.Дорж нарын дөрвөн хүний гэрээс допинг олджээ 18 цагийн өмнө
Химийн гаралтай мансууруулах бодисуудыг хууль бусаар нэвтрүүлэх нь нэмэгджээ 21 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгов 21 цагийн өмнө
13А маягтыг аль ч шатны эмнэлэг шаардахгүй боллоо 22 цагийн өмнө