Гаднынхны гар хөл бологсод Монголчуудад ураныг аймшиг гэж ухуулж ирсний учир

О.Шүрэнцэцэг
2023/10/31

ГАДНЫНХНЫ ГАР ХӨЛ БОЛОГСОД МОНГОЛЧУУДАД УРАНЫГ АЙМШИГ ГЭЖ УХУУЛЖ ИРСНИЙ УЧИР 

Уран гэхээр Улаанбадрах сум, хоёр толгойтой, гажиг, согогтой төл мал төсөөлж, цөмийн зэвсэг гэж уулга алдаж, пүү паа дээрээ тулдаг монголчуудад ураны талаарх ойлголтдоо салхи оруулах шинэ үе ирлээ. Засгийн газар дуншиж, дуншиж уран олборлох товчлуурыг асаасан нь олон жил эсрэг, тэсрэг байр суурин дээр ганхсан бидэнд шар нунтагийн талаар сонирхож мэдэх энгийн “даалгавар” өгч байна гэсэн үг л дээ, угтаа

Уран гэж юу вэ. Ураны талаар монголчууд юу мэдэх вэ. Юуг мэдэж болох вэ. Юуг мэдсэн байх ёстой вэ. Уран олборлолт аюултай юу, аюулгүй юу. Уран олборлоод бид юу хожих вэ, юуг алдах вэ. Эдийн засагт, ер нь Монгол Улсад ашигтай ашиггүй юү. Уран олборлодог гаднын орнууд хэрхэн ажилладаг вэ гээд хариулттай ч юм шиг, хариултгүй ч юм шиг олон асуудал ард түмний дунд хөвөрч байна. Хариулт нь хаалттай эсвэл хангалтгүй ч байж мэдэх юм, энэ сэдэв.

МОНГОЛЧУУДЫН МЭДЭХ ТУШААТАЙ УРАН 

Өнгөрсөн цагт. 

Атом нь тогтвортой бус, өөрөө задарч өөр химийн элемент болох явцдаа цацраг туяа ялгаруулдаг бодисыг уран хэмээн шинжлэх ухаанчид тайлбарладаг.Уран бол цацраг идэвхит элемент. Цацраг идэвхит элемент гэдэг нь байгаль дээр тогтвортой изотоп биш, өөрөөсөө ионжуулагч бөөмс болон цахилгаан соронзон цацраг ялгаруулан задарч, атом жингээ алдан нэг элементээс нөгөө элементэд шилжих замаар тогтвортой элемент болтлоо задардаг элементийг хэлдэг. Монголчууд сүүлийн 20 жил “Уран бол хор хөнөөл нь гамшгийн түвшинд хүргэх аюултай элемент. Уран олборлохоор зэхэж байгаа Улаанбадрах сумын хүн, мал хордож, хоёр толгойтой, хүн дүрстэй гажиг төрдөг. Тус сумын иргэдийн амьдрал доройтож, мал аж ахуйгаа эрхлэхээ больсон. Байгаль орчныг онц аюултай хэмжээнд сүйтгэж, хүн харахын аргагүй болгосон. Ерөөсөө л шар нунтаг гэгч нь бүгдийг устгаж, аюулд оруулдаг. “Бадрах Энержи ХХК-ийн балгийг улаанбадрахчууд үүрч, уух усгүй, малаа бэлчээх талбайгүй тарчилж байна” гэх үг, өгүүлбэрт“нүдүүлсээр” ирсэн. Өөрөөр хэлбэл, ураныг монголчууд Улаанбадрах суманд төрдөг гэх гажигтай малаар л төсөөлж ирсэн гэсэн үг. Гэхдээ нийтлэлч Б.Цэнддоо“Дорнод аймгийн Мардайд оросууд уран олборлож байхад мал нь зүгээр байснаа Дорноговийн Улаанбадрахад хайгуул туршилт хийхэд мал нь өвчлөөд байдаг нь сонин” гэж хэлсэн дээрх агуулгыг эргэцүүлэхэд хүргэж байгаа юм.  

Харин нөгөө талаас албаныхан ингэж тайлбарладаг. 

Тухайлбал, Төрийн өмчит Мон-Атом ХХК-ийн дэд захирал З.Дамдинсүрэн “Олон нийтийн дунд ураны талаарх мэдээлэл хангалтгүй байгаагаас сөрөг болон ташаа мэдээлэл тархаж байна. Уран гэдэг нь алтнаас тав дахин их, мөнгөнөөс 20 дахин их байгаль дээр элбэг тархацтай нэгэн төрлийн ашигт малтмал юм. Тэр дундаа боржин чулуу, элс, хайрга, нүүрсэнд ихээр агуулагдаж байдаг. Байгалийн цацрагт ашиг малтмал. Цөмийн эрчим хүчний гол түүхийн эд болдог. Монгол Улсад 1948 онд ураны хайгуулын ажил эхэлсэн.1970 оноос нарийвчилсан судалгааны ажил хийсэн. Энэ судалгааны үр дүнд 1989-1995 онд Дорнодын ордоос 490 мянга орчим  тонн уран, хүдэрэкспортолсон. Үүнээс хойш Монгол Улс ямар нэгэн ураны олборлолт хийгээгүй. Дэлхийд 31 улс, 442 ректорыг ашиглаж байгаа. Одоогийн байдлаар 25 улсад 151 ректорыг барьж байгуулж байна. 30 улс 326 ректорыг төлөвлөж байгаа. Хоёр хөршийнхөө жишээг татаж ярьж байна. БНХАУ 55 ректорыг барьж байгаа цаашид 168ректор барихаар төлөвлөж байгаа. Энэ нь цөмийн станц аюулгүй, байгаль орчинд ээлтэй гэдгийг хэлж байна. ОХУ 23 ректортой, мөн 23 ректор барихаар төлөвлөж байгаа. Урантай холбоотойгоор мал хорогдож байгаа гэх асуудалд Засгийн газар гурван удаа Ажлын хэсэг гаргаж ажилласан. Гурван ажлын хэсгээс цацрагаас болоод хүн мал хордсон, малын зүй бус хорогдол гараагүй гэсэн адилхан дүгнэлт гарсан” гэсэн байдаг. 

Үндсэндээ, өнгөрсөн цагт ийм хол зөрүүтэй хоёройлголт монголчуудыг уранаас “айлгадаг” болгосон. Бидний мэдэх уран дээрх хоёр ойлголтод л зангидагдаж байсан гэсэн үг л дээ. Хоржоонтой нь, ард түмэн албаны хүмүүсийн эсрэг байр суурин дээр зогсож байсан. 

Мөн монголчуудыг уранаас “айлгаж”, аюултай гэдгийг олонтаа давтаж, тайлбарлаж, эсэргүүцсэн хүний нэг нь “Урангүй Монгол” хөдөлгөөний идэвхтэн Ч.Мөнхбаяр байсан. Тэрбээр “Ураны уул уурхай, цөмийн хаягдал, атомын цахилгаан станцыг эсэргүүцнэ. Энэ гурав бол цөмийн хор хохирлыг хамгийн их учруулдаг. Бид цаашдаа дотоодын болон олон улсын шүүхэд хандах хэрэгтэй юм болов уу гэж бодож байгаа” гэж хүртэл ярьж, уран эсэргүүцэгчийн байр суурин дээр хатуу зогсож байсан. Харамсалтай нь, Ч.Мөнхбаярыг гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 жилийн хугацаагаар хорих ял оноосон байдаг. 

Эндээс харахад, Монгол Улсыг хөмөрсөн тогоон дотроо хөлөө жийгээд хэмлэлдэж байх даалгаврыг тэр авсан байх магадлалтай. Гэхдээ хэнээс гэдгийг нь хууль хяналтын байгууллагынхан тогтоож, шалгасан биз ээ. Монгол Улсыг хөгжилгүй, ядуу байлгахад ямар улс анхаарч, Ч.Мөнхбаярт мөнгө төлсөн бэ гэдэг нь сонирхол татах ч шууд хэлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, Монголын ард түмнийг мэдээлэл, ураны талаарх ойлголтгүйгээр далимдуулж, харанхуй нүхэндхарх шиг “хорих” сонирхол тэдэнд өнгөрсөн цагт ч, одоо цагт ч байгаа гэсэн үг. 

УРАН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХ ЦАГААР...

Одоо цагт. 

Шинэ салхи сэвэлзэж байна. Ураны талаарх ойлголт монголчуудын хувьд мэддэг юм шиг хэрнээ мэдэхгүй шинэ сэдэв, тренд болж хувирлаа. Одоо дахиад ураны талаар шинээр ойлголттой болж эхэлнэ гэсэн үг. Монгол Улсын Засгийн газар Францын “Орано майнинг” групптэй ирэх 47 жилд уран олборлуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулж байна. Энэ оны төгсгөлөөр Монгол Улс уран олборлох уу, эс олборлох уу гэдэг нь тодорхой болно. 

Дэлхийд уран олборлолтоороо тэргүүлдэг гурван компанийн нэг нь “Орано”. Тус компани Нигер, Канад, Казахстанд ураны олборлолт явуулдаг, ураны таван уурхайтай. Бадрах Энержи ХХК нь Зөөвч-Овоо ордоос тогтвортой олборлолт хийх хөрөнгө оруулалтыг хийх хүсэлтээ Засгийн газарт өгсөн байдаг. Үүний дагуу Монгол Улсын Засгийн газраас болон Франц Улсын Засгийн газар тус бүр ажлын хэсэг байгуулж, Хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулж ийнхүү төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протоколд гарын үсэг зураад байна. 

Бадрах Энержи ХХК-ийн 66 хувийг Францын Орано групп, 34 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг. 1997 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн тус компани 2006 онд долоо мянга гаруй тоннын нөөцтэй Дулаан Уул, 2010 онд 93 мянга гаруй тоннын нөөцтэй Зөөвч-Овоо гэх ураны ордыг нээн илрүүлсэн байдагБадрах Энержи ХХК нь Монгол Улсын ураны нөөцийн 50 хувийг эзэмшиж байна. “Бадрах Энержи” ХХК-ийн нийт ажилтнуудын 96 хувь нь Монгол Улсын иргэд байх ба 30 орчим хувийг орон нутгийн иргэдээс бүрдэнэ. Цаашид төслийн хүрээнд шинээр 700 гаруй ажлын байр бий болно. Ингэснээр орон нутгийн иргэд ажлын байртай, амьдрах орчин нөхцөл нь сайжрах төлөвлөгөө тусгагдаад явж байна  

УРАНТАЙ МОНГОЛ

Ирээдүй цагт. 

Монгол Улс уранаараа дэлхийн тоглогчдын нэг болж хувирна. Шуудхан хэлэхэд, Урантай Монгол Улс болох нь. Ураны төслөөс Монгол Улсад жилдээ 95.5 сая ам.доллар, нийтдээ 3.2 тэрбум ам.долларын татварын орлого төвлөрүүлэхээр тооцоолсон нь эдийн засгийг өөр түвшинд хүргэнэ. 

Үсээ хусаж, өөрийгөө шатааж, лоозон бичиг барьж, иргэдийг турхирдаг, өдөөн хатгаж, гаднын хөрөнгө оруулагчдаа үргээдэг “үргээлэг”-ийн баг Монгол Улсад ажилладаг. Эдгээр бүлэглэлийн хор хөнөөл уранаас ч “хор”-той байж мэдэхийг учир мэдэх хүмүүс тайлбарладаг билээ. Өнгөрсөн хугацаанд уг бүлэглэлийн иргэдэд ураны талаар ойлгуулсан буруу ойлголтууд ирээдүйд засарч, шинэ түвшинд хүрвэл нүүрс, алтнаас ч “үнэтэй” болох нь Монголын шар нунтаг. 

Ураныг гурван цагт зангидвал товчхондоо ийм байна. Бид яг одоо гарааны зурхайгаас гараад дэлхийн зах зээл рүү давхих үе дээрээ явна. Дэлхий биднийг онцгойлон анхаарч байна.


13
angry
3
care
5
haha
55
liked
3
love
6
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Шинэ нэгдсэн эвслээс тойрогт болон жагсаалтаар нэр дэвшигчдээ танилцуулж байна 11 цагийн өмнө
Б.Чинбат: Жолооч нар машинаар нүүрс тээвэрлэж, хил дээр хонох шаардлагагүй болсон 13 цагийн өмнө
"21 аймаг, алслагдсан гурван дүүргийн жолооны багш нарт хоёр өдрийн сургалт зохион байгууллаа" 14 цагийн өмнө
Парк: Амь насаа алдсан 19 настай хүүхэд галзуу хулганаас буух үедээ уналт, таталт өгсөн байсан 14 цагийн өмнө
Хонины махны үнэ цэний сүлжээнд оролцогчдын түншлэлийн уулзалт болж байна 15 цагийн өмнө
Ц.Жадамбаа: Залуу үе маань бидний туулсан авилгалд идэгдсэн нийгэмд амьдрах утгагүй тул би тэмцэхээр шийдлээ 16 цагийн өмнө
Галзуу хулгана тоглоомд суусан 16-17 насны хүүхэд амиа алджээ 16 цагийн өмнө
Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг буулган, даланг хүчитгэж байна 16 цагийн өмнө
"Нэткапитал санхүүгийн групп" Олимпыг шууд дамжуулах Central телевизтэй хамтран ажиллана 18 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 19 цагийн өмнө
“Улаанбаатар-Чонжү” чиглэл рүү аяллын шинэ зам нээгдлээ 21 цагийн өмнө
Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт дуусжээ 21 цагийн өмнө
Үндэсний шинэ номын сангийн дэргэд баригдаж буй барилгын каркасыг эзэмшигчтэй нь зөвшилцөн буулгаж эхэллээ 21 цагийн өмнө
Ч.Лодойсамбуу: Монголд сэтгүүлчээр ажиллах боломжгүй болчихож 21 цагийн өмнө
Н.Өнөрцэцэг: Миний эсрэг бүхэл бүтэн том аппарат ажиллаж байхад би үнэндээ дийлэхгүй байна 22 цагийн өмнө
Дүнжингараваас Хан-Уулын И-Март хүртэлх уулзварыг зургаа хоног хааж, шинэчилнэ 22 цагийн өмнө
Реппэр DESANT: 100 хувь хип хоп, энтертайнмент, шоу тоглолтыг үзүүлнэ 22 цагийн өмнө
Ирэх долоо хоногт халуун ус хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 23 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө бороо орно Өчигдөр